Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Конгогийн уул уурхайн дэд бүтцэд Хятад улс 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулна

Ч.Сансар

БНХАУ-ын барилгын компаниуд зэс, кобальт олборлох хамтарсан Sicomines үйлдвэрийн гэрээний хүрээнд Конго улсын дэд бүтцэд 7 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийнэ гэж бямба гарагт мэдэгдэв.

Хувьцаа эзэмшигчдийн одоогийн бүтцийг хэвээр хадгалахаар хоёр тал тохиролцсон. Sinohydro Corp болон China Railway Group Limited зэрэг Хятадын түншүүд жил бүр роялти татварын 1.2%-ийг Конгод төлнө гэж тус мэдэгдэлд дурджээ.

Конго улсын Засгийн газар өмнөх Ерөнхийлөгчийн байгуулсан гэрээг дахин хянаж байгаа бөгөөд Хятадын компаниуд Конгогийн уул уурхайн Gecamines компанитай хамтарсан үйлдвэрийн 68%-ийг эзэмшихийн тулд зам, эмнэлэг барихаар тохиролцсон байна.

Хэлэлцээрийн дагуу Хятадын хөрөнгө оруулагчид дэд бүтцийн төслүүдэд 3 тэрбум ам.доллар зарцуулах үүрэг хүлээсэн ч өнгөрсөн онд тус улсын аудитор - Inspection Generale des Finances (IGF) - 20 тэрбум доллар зарцуулахыг шаардсан.

Конго улсын ерөнхийлөгч Цисекеди 2023 оны 5 дугаар сард Хятадад хийх айлчлалынхаа өмнө хөрөнгө оруулагчидтай яриа хэлэлцээ хийхийг Засгийн газартаа даалгасан. Тэрээр Конго улсын хамтарсан үйлдвэр дэх эзэмшлийн хувийг 32%- 70%-д хүргэхийг зорьж байсан.

IGF-ийн тэргүүн Жюлес Алингете хэвлэлийн бага хурал дээр “Энэ бол аль аль талдаа ашигтай гэрээ” гэж хэлээд хэлэлцээр амар байгаагүй гэж нэмж дурдав.

Конго бол цахилгаан машин, гар утасны батарейд хэрэглэдэг кобальтийн дэлхийн хамгийн том үйлдвэрлэгч юм. Мөн дэлхийн гурав дахь том зэс үйлдвэрлэгч юм. Конго улсын уул уурхайн салбарт Хятадын компаниуд голлон ноёрхдог.

Эх сурвалж: mining.com