Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2024 оны шинэ гишүүний бүртгэл эхэллээ

Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоциацийн 2024 оны шинэ гишүүний бүртгэл эхэллээ. Түүнчлэн МУУҮА-ийн гишүүн байгууллагууд ассоциацийн дүрмийн дагуу хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлэх үүрэг хүлээдэг бөгөөд өнөөдрийн байдлаар 37 компани кодексийг үйл ажиллагаандаа нэвтрүүлсэн байна.  

Эдгээр компани жил бүрийн эцэст хариуцлагатай уул уурхайн кодексийн өөрийн үнэлгээг хийж тайлангаа МУУҮА-д ирүүлдэг бөгөөд 2023 оны өөрийн үнэлгээний тайлангаа “Эрдэнэс Тавантолгой” ХК, “Оюу Толгой” ХХК, “Энержи Ресурс” ХХК, “Платинум Ланд” ХХК, “Саусгоби Сэндс” ХХК, “Хан Алтай Ресурс” ХХК “Хангад Эксплорэйшн” ХХК-иуд ирүүлжээ.

Тус байгууллагын гишүүн болсноор дараах давуу талыг эдэлдэг. #ХариуцлагаарНэгдэе

  • Төрийн бодлого тодорхойлогч нарт өөрсдийн дуу хоолойг хүргэх, хууль ёсны эрх ашгаа хамгаалуулах
  • МУУҮА-ийн ажиллаж буй үндсэн ажлын хэсгүүдэд өөрсдийн саналыг тусгуулах
  • Хариуцлагатай уул уурхайн кодексийг хэрэгжүүлэх зааварчилгаа болон сургалтад хамрагдах
  • МУУҮА-ийн хэрэгжүүлж буй дотоодын болон олон улсын арга хэмжээнүүдэд давуу эрхээр оролцох, хамтран ажиллах
  • Эрдэс баялгийн салбарын үнэн зөв, бодит мэдээллийг цаг тухай бүрд авах
  • Гишүүн байгууллагуудыг өөрсдийн хэрэгжүүлж байгаа болон оролцож байгаа дотоод болон олон улсын арга хэмжээнүүд дээр танилцуулах зэрэг олон боломжуудаас гадна эрдэс баялгийн салбарын тогтвортой байдлыг бий болгох, хариуцлагатай уул уурхайг нутагшуулахад та бүхэн хувь өөрсдийн нэмрээ оруулах боломжтой юм.