Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Нүүрсний үнийг дэлхийн зах зээлийн жишиг үнэтэй харьцуулан тооцдог

Монголын хөрөнгийн биржээр он гарсаар 128 тн  сул коксжих нүүрс борлуулжээ. 

“Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр Монголын Хөрөнгийн Биржээр 20 багц буюу 128 мянган тонн сул коксжих (хийн нүүрс) нүүрс арилжиж, арилжаанд 2 худалдан авагч оролцсон бөгөөд нэг тонн нүүрсний үнийг 86.4 ам.доллараас эхлэн дуудаж 98.9 ам.долларт хэлцэл хийсэн байна.

Ингэснээр “Эрдэнэс Тавантолгой” ХК 2024 оны анхны арилжаагаа амжилттай хийж, 12.7 сая ам.долларын үнэлгээ бүхий 128 мянган тонн сул коксжих нүүрс биржээр борлуулав.

Харин нүүрсний үнийг тооцохдоо дараах дэлхийн зах зээл дэх нүүрсний үнийг баримталдаг аж.

Baotou Washed Primary Coking:

ӨМӨЗО-ны Бугатын сайн чанарын угаасан коксжих нүүрсний дундаж үнэ.

CR China Coking Coal Price Index:

Хятад даяар борлогдож буй нийт коксжих нүүрсний жигнэсэн дундаж үнэ

Production areas Primary coking average:

БНХАУ-ын нүүрсний үйлдвэрлэлийн голлох мужууд болох Шаньси, Анхуй, Гуйжоу, Хейлонжанг, Хенан, Юннань, Өвөр Монгол зэрэг мужуудын коксжих нүүрсний дундаж үнэ.

Platts HCC 64 Mid Vol, CFR China:

Хятадын Qingdao, Dalian, Qinhuangdao, Caofeidian, Jingtang зэрэг боомтуудад хүргэж өгөх нөхцөлтэй, Австралиас нийлүүлж буй коксжих нүүрсний биржийн спот үнэ

MB Coking Coal Index, HCC CFR China:

Их Британийн Лондон хотод төвтэй, дэлхийн томоохон улсуудад салбартай, мэдээллийн тив дамнасан магнат “Metal Bulletin”-ээс эрхлэн гаргадаг, Австралиас 45 хоногийн дотор БНХАУ-ын Цзиньтан боомт хүргэж өгөх, “CFR Jingtang” нөхцөлтэй коксжих нүүрсний фьючерс үнэ.

Tangshan Washed Primary Coking:

Таншаны сайн чанарын угаасан коксжих нүүрсний дундаж үнэ.

Shanxi LiuLin seam 4 Coking Coal Price:

БНХАУ-ын Шаньси мужийн 4 дүгээр давхаргын түүхий коксжих нүүрсний уурхайн амны дундаж үнэ.