Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

"Энержи Ресурс" ХХК нүүрсний чанарыг хянах онлайн систем нэвтрүүлэв

Тус компани хамгийн сүүлд Нүүрсний чанарыг хянах онлайн систем нэвтрүүлжээ. Коксжих нүүрсний үндсэн үзүүлэлт болох үнсний агууламжийг тодорхойлохын тулд өмнө нь мэдээлэл цуглуулахад 2 цаг, шинжилгээ хийхэд 2.5-3 цаг зарцуулдаг байжээ. Ингэхэд чанарын хэлбэлзэлд тохиргоо хийхдээ хугацаа алддаг байв. Харин одоо чанарын мэдээллийг тухай бүрт харах боломж бүрджээ. Үүний үр дүнд баяжуулах үйлдвэрийн чанарын тохиргоог цаг алдалгүй хийж, бүтээгдэхүүний чанарын хэлбэлзлийг хамгийн богино хугацаанд шийдвэрлэж байна. 

Нүүрсний чанар, хяналтын онлайн системийг нэвтрүүлснээр Нүүрс баяжууулах үйлдвэрээс бүтээгдэхүүний чанарын мэдээллийг шуурхай авч, чанарын зорилтыг барих боломжтой аж.