Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Инфографик

Дэлхийн ураны олборлолт 

  • Дэлхийн нийт уран олборлолтын гуравны хоёр орчим хувийг Казахстан, Канад, Австарли улс эзэлдэг байна.
  • Ураны хэрэглээ байнга өсөн нэмэгдэж байна. Одоогийн байдлаар уссгах технологиор уран үйлдвэрлэх процесс нийт уран үйлдвэрлэлийн 55 хувиас дээш байна.

2022 онд Казахстан улс уурхайгаас хамгийн их уран олборлосон (дэлхийн нийлүүлэлтийн 43%), Канад (15%), Намиби (11%) удаалжээ.

Уран олборлох технологи эрс өөрчлөгдөж байна. 1990 онд дэлхийн үйлдвэрлэлийн 55%-ийг далд уурхайн олборлолт эзэлдэг байсан бол 1999 онд 33% болж эрс багасчээ. 2000 оноос хойш Канадын шинэ уурхайнууд хуучин технологийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмсэн ч 2022 онд уусгах олборлолт илүү тархаж үйлдвэрлэлийн 55 гаруй хувийг эзэлдэг болжээ.

Уламжлалт уурхайнуудад хүдрээ буталж нунтаглаад хүхрийн хүчлээр уусган ураны ислийг уусган тээрэмдэж, цэвэрлэх байгууламжид ураныг хатааж савлахын өмнө ихэвчлэн U3O8 хэлбэрээр ион солилцох замаар ялгадаг.

Зарим үйлдвэрүүд (ялангуяа АНУ-д) цэвэрлэх байгууламжид хүдрийн биетээс хамааран хүхрийн хүчлийн оронд карбонат уусгах аргыг ашиглаж байна.  

1990-ээд оны үед ураны олборлолт, үйлдвэрлэлийг бууруулж байсан ч Казахстаны үндэстэн дамнасан үйлдвэр ураны орчин цагийн хэрэглээнд шинэ инноваци нэвтрүүлсэн. Төрийн өмчин уурхайн компаниуд давамгайлсан уг уурхай ашгаас илүүтэй аюулгүй ажиллагааг нэгдүгээрт тавьдаг байна.

2022 онд үйлдвэрлэлээрээ тэргүүлэгч 10 компани дэлхийн ураны үйлдвэрлэлийн 90 гаруй хувийг бүрдүүлж байна.