Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

“Эрдэнэс Тавантолгой” ХК-д дахин бүрэн эрхт төлөөлөгч томилно

Засгийн газар өнөөдрийн хуралдаанаараа 25 асуудал хэлэлцлээ. Үүний нэг нь “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой байв. Энэ талаар ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан сэтгүүлчдэд ийм мэдээлэл өглөө.

-“Эрдэнэс Тавантолгой” компанийн үйл ажиллагааг сайжруулахаар томилогдон ажилласан бүрэн эрхт төлөөлөгчийн ажлын тайланг өнөөдрийн Засгийн газрын хуралдаанаар сонслоо. Бүрэн эрхт төлөөлөгч нь Засгийн газраас зургаан сарын хугацаатай томилогдон ажилласан. Ажлын үр дүнг УИХ-д танилцуулснаар дахин зургаан сарын хугацаатайгаар тогтоол гаргасан байдаг. 10 дугаар сарын 26-нд бүрэн эрхт төлөөлөгчийн ажиллах хугацаа дууслаа. Хийсэн ажлыг нь өндрөөр үнэлж, ач холбогдлыг нь улам баталгаажуулан, олон улсын жишигт нийцсэн удирдлага, гүйцэтгэх засаглалын бүтцийг нь шинэ түвшинд гаргах шаардлагатай байна гэж үзсэн. Иймд хуулийн дагуу 11 дүгээр сарын 26-нд бүрэн эрхт төлөөлөгчийг дахин томилж ажиллуулах нь зөв гэж шийдвэрлэлээ. Тэр хүртэл “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Дотоод хяналт шалгалт, аудитын газрын даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллуулна.