Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Үйл явдал

Гадаадын иргэний бүртгэл, хяналтын нэгдсэн системийг шинэчилж байна

Гадаадын иргэн, харьяатын газар Гадаадын иргэний бүртгэл, хяналтын нэгдсэн системээ шинэчлэн, 10 дугаар сарын 30-ны өдрөөс үйл ажиллагаандаа нэвтрүүлэхээр боллоо. Шинэ системд immigration.gov.mn хаягаар нэвтэрнэ. Уг системийг төрийн мэдээлэл солилцооны ХУР, танилт нэвтрэлтийн ДАН системтэй холбосон тул мэдээлэл солилцох, цахим үйлчилгээний алхмуудыг багасгах, шийдвэрлэлтийн явцаа хянах боломжтой. Энэ системээр үйлчлүүлээд, төлбөрөө “Wechat pay”, “Social pay”, “Qpay”-ээр төлөх сонголттой.

Гадаадын иргэний бүртгэл, хяналтын нэгдсэн шинэ системд дараах 3 байдлаар нэвтрэх боломжтой. Үүнд:

1. Монгол Улсын иргэн e-mongolia.mn цахим хуудсаар нэвтрэхдээ нэг удаагийн код, банкны эрх, тоон гарын үсгийн аль нэгийг ашиглана.

2. Аж ахуйн нэгж, байгууллагууд эрх бүхий байгууллагаас олгосон тоон гарын үсгээр нэвтэрнэ.

3. Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн 5.1.2-т “уригч" гэж гадаадын иргэнийг Монгол Улсад оршин суухад шаардагдах хөрөнгийн эх үүсвэрийн баталгааг гаргаж, түүнийг урьсан Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага болон тус улсад хууль ёсоор 90 хоногоос дээш хугацаагаар оршин суугаа гадаадын иргэн” гэж заасан шаардлагыг хангасан гадаадын иргэн 13 оронтой бүртгэлийн дугаараар нэвтэрнэ.

Шинэ систем нэвтрүүлж байгаатай холбогдуулан иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын тоон гарын үсгийн хэрэглээг жигдрүүлэх, шинэ систем ашиглах боломж олгох зорилгоор 10 дугаар сарын 30-наас 11 дүгээр сарын 13-ны  хооронд eimmigration.mn болон шинэ системийг ашиглаж болно. 11 дүгээр сарын 14-нөөс эхлэн, eimmigration.mn хаягаар хүсэлт хүлээж авахгүй юм байна.