Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Тоног төхөөрөмж

Уул уурхайн ирээдүй-бүрэн цахилгаанжуулсан, дэвшилтэт технологи, инноваци шингэсэн дижитал уурхай

С.Эрдэмбаяр

Орчин үед уул уурхайн олборлолт, боловсруулах үйл ажиллагаа шинэчлэгдэн өөрчлөгдөхийн зэрэгцээ уул, уурхайн салбарт шинэ эрин ирээд байна. АББ Группын тогтвортой уул уурхайн ирээдүй, бүрэн цахилгаан хангамжтай, нэгдсэн удирдлага, хяналтын цахим системтэй хосолсон, бүрэн автоматжуулсан инновацийн технологи, шийдлүүдийн тухай АББ Группын Монгол дахь Төлөөлөгчийн газрын дарга С.Эрдэмбаяртай ярилцлаа.

ABB eMine™ цахилгаанжуулсан уурхайн нэг шийдэл нь дизель түлшээр ажилладаг хүнд даацын ачааны тээврийн хэрэгслүүдийг цахилгаан тэжээлтэй болгон шинэчлэх Троллей систем бөгөөд тус тээврийн хэрэгслийн үйлдвэрлэгч нартай хамтран дэлхий даяар хэрэгжүүлээд байна.  

Аж үйлдвэрийн 4-р хувьсгал нь уул уурхайн салбарт ямар ач холбогдол авчрах вэ ? АББ Групп нь энэхүү хувьсгалд ямар технологи, шийдэл нэвтрүүлж байна вэ?

Энэ шинэ эрин үед бид олборлолт, боловсруулалт, тээвэрлэлт, удирдлага менежментийн үйл ажиллагааг илүү бүтээмжтэй, хэмнэлттэй, тогтвортой, байгаль орчинд ээлтэй болгоход түлхүү анхаарч байна. Манай бүрэн дижитал уурхайн шийдэл болох ABB eMine нь уурхайн үйл ажиллагаанд шууд 10-20% хэмнэлт авчрах, бүтээмжийг 20%-аар нэмэгдүүлэх, хүлэмжийн хийн ялгарлыг 80 хувиар бууруулах боломжтой болгох юм.

Та ABB eMineTM шийдэл болон уурхайн үйл ажиллагаанд хэрхэ н хэмнэлт, бүтээмж нэмэгдэж байгаа талаар дэлгэрэнгүй тайлбарлана уу.

Эхний  жишээ  нь  ABB  eMine™  троллей систем юм. Энэхүү шийдэл нь үйл ажиллагаа явуулж байгаа уурхайн одоо явж буй парк болон шинээр худалдан авах гэж байгаа парк шинэчлэлтийн үед Троллей систем суурилуулж хэрэгжүүлж болох шийдэл юм. Троллей систем суурилуулснаар хэд хэдэн давуу талтай. Үүнд:

Зардлыг бууруулах: Троллей системийг хэрэгжүүлснээр уурхайн үйл ажиллагаа, үүнд дизель түлшний зарцуулалтыг бууруулахад шууд 20-30% хэмнэлт авчирдаг.

Өндөр хурдны тээвэрлэлт: Троллей систем нь цахилгаан хөдөлгүүр ашиглан 20-30% өндөр хурдаар хүдэр тээвэрлэх боломжийг олгодог. Цахилгаан хөдөлгүүрийг хамгийн их түлш зарцуулалт бүхий налуу өгсүүр зам дээр ашигласнаар үндсэн хөдөлгүүрийн эдэлгээг бууруулж, тухайн техникийн насжилтыг уртасгаж, бэлэн байдлыг нэмэгдүүлэх ач холбогдолтой.

Засвар үйлчилгээ багасах: Цахилгаан хөдөлгүүртэй бол засвар үйлчилгээний зардал нь уламжлалт түлшээр ажилладаг техникүүдээс хамаагүй бага байдаг. Хүнд даацын тоног төхөөрөмж үйлдвэрлэгч нарын ирээдүйн чиг хандлага цахилгаан хөдөлгүүр, зай хураагуураар ажилладаг руу шилжээд эхэлсэн нь энэхүү хувьсал удахгүй манай улсад орж ирэхээр байна.

Нүүрстөрөгчийн  давхар  ислийн  ялгаруулалтыг бууруулна: Уурхайн үйл ажиллагааг цахилгаанжуулснаар бид нүүрстөрөгчийн ялгаруулалтыг 80 хувиар эрс бууруулж, илүү ногоон ирээдүйг бий болгоход хувь нэмрээ оруулж байна. Уурхайн хувьд түлшний зарцуулалтыг багасгаж, цахилгаанжуулалтын шийдэл нэвтрүүлж, сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр ашиглах нь эцсийн бүтээгдэхүүнийг зах зээлд бусдаас илүү үнээр борлуулах, санхүүжилтийн эх үүсвэрүүд нэмэгдэх гэсэн шууд давуу талтай бөгөөд байгал орчинд асар их эерэг нөлөөтэй юм.

Хурдан эргэн төлөгдөх хугацаа: ABB eMine™Trolley системийг нэвтрүүлэхэд гаргасан үндсэн хөрөнгө оруулалтын эргэн төлөлтийн хугацаа нь зөвхөн үйл ажиллагаанаас гарсан хэмнэлтээрээ 2 жилийн дотор нөхөх боломжтой байдаг нь санхүүгийн хувьд дарамт багатай, итгэл бүхий сонголт болдог.

Эдгээр ашиг тус нь үнэхээр анхаара л татахуйц юм. Үйл ажиллагаа тал дээр Троллей шийдэл байдаг юм байна, автоматжуулалт болон дижиталчлал тал дээр АББ ямар шийдэл байгааг та илүү дэлгэрэнгүй хуваалцна уу?

Caption

Өнөөдрийн байдлаар Чилийн Сантяго хотод байрлах Teck компанийн уурхайн нэгдсэн удирдлагын төвөөс нийслэл хотоос хойш 1700 гаруй километрийн зайд байрлах Quebrada Blanca зэсийн хүдрийн уулын баяжуулах үйлдвэрийг алсын зайнаас бүрэн удирдаж байна. Ингэснээр нарийн мэргэжлийн инженер техникийн ажилчдыг заавал алсад ажиллуулахгүй төв суурин газар ажиллуулах боломж олгож ашиглалтын зардлыг үлэмж хэмжээгээр бууруулж байна. Энэ төрлийн хүндрэл бэрхшээл манай орны хувьд ч тохиолдоод байгааг та бүхэн бэлхнээ мэдэх билээ. Өөр нэг жишээ дурдахад Швед улс дахь зэсийн баяжуулах үйлдвэрийн үйл ажиллагааг бүрэн автоматжуулснаар ижил хүчин чадал бүхий манай орны уурхайн ажиллах хүчнээс даруй 10 дахин бага ажиллах хүчнийг ашиглаж, тэр хэмжээгээр хүний хүчин зүйлээс хамаарах алдаануудыг бууруулсан жишээ юм. Энэ ярьж буй технологийн дэвшилтэт хөгжлүүд нь ирээдүйн 5-10 жилийн дараах зүйлсийн тухай биш өнөөдөр биелэлээ олоод үр дүнгээ өгөөд явж байгааг энд цохон тэмдэглэмээр байна.

Төгсгөлд нь ABBe Mine™ системийг нэвтрүүлэхээр сонирхож, төлөвлөж буй хүмүүст хандаж юу хэлмээр байна?

Уул уурхайн ирээдүй нь ногоон, үр ашигтай, тогтвортой, бүтээмжтэй салбар болно гэдэгт бид итгэдэг бөгөөд энэ ирээдүйг бодит болгоход бид энд бэлэн байна. ABB eMine™ систем нь санхүүгийн болон байгаль орчны аль алинд нь шууд болон урт хугацааны ашиг тусыг бий болгодог. Уул уурхайн салбарын харилцагч, хамтрагч байгууллагууд энэхүү шинэлэг шийдлийг анхаарч, энэхүү салбарын гэрэлт ирээдүйг бий болгоход бидэнтэй нэгдэхийг уриалж байна.

Өнөөдөр бидэнтэй эдгээр шинэлэг технологи, шийдлийг хуваалцсанд баярлалаа. AББ-ийн шийдлүүд нь Монгол улсын уул уурхайн салбарт нэвтэрч, суурьшиж, ирээдүйг хэрхэн тодорхойлохыг бид тэсэн ядан хүлээж байна. Амжилт хүсье!

 

Caption

ABB eMine™ FastCharge шийдэл нь өнөөгийн зах зээл дээрх хамгийн өндөр чадал болох 600кВт-ын чадалаар эхэлсэн боловч уул уурхайн ачааны машинуудын эрэлт хэрэгцээнд нийцүүлэн илүү их чадалыг нийлүүлэхээр ажиллаж байна. AББ нь технологийн түншүүдтэйгээ хамтран eMineTM FastCharge-ийг туршиж, уул уурхайн салбарт хурдан цэнэглэх шийдлүүдийн ирээдүйн алхмыг бий болгож байна.