Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гааль виртуал риалити технологид суурилсан сургалтын танхимтай боллоо

Х.Болормаа

Гаалийн ерөнхий газар виртуал риалити (VR-Virtual reality) технологид суурилсан сургалтын танхимтай боллоо. Энэ нь Монгол Улсын хууль сахиулах байгууллагууд дундаа анхны виртуал риалити танхим юм. Технологийн шийдэл ашигласан тоног төхөөрөмжөөр уг танхимыг иж бүрэн тоногложээ. Тухайлбал, сургалтын модулийг VR технологид суурилсан хэлбэрээр буюу 360 градусын өнцөгтэй видео камераар бэлтгэж, суралцагчдад гаалийн хяналтын бүс, тээврийн хэрэгслийг бодит дүрслэлээр харуулна. Виртуал сургалтын танхимд зөрчил хянан, шалгах чиг үүрэг бүхий гаалийн ажилтныг мэргэжлийн түвшинд чадавхжуулах, сургах олон талын модуль сургалтын хөтөлбөр бий. Үүний зэрэгцээ бодит зөрчил, жишээн дээр суралцах боломж олгодог.  

Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг оролддог зөрчлийн 70 гаруй хувийг алт, үнэт эдлэл, бэлэн мөнгө, валют, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис, түүх, соёлын дурсгалт зүйл, бүртгэлгүй төрөл бүрийн дааврын бэлдмэл, эм, эмийн бүтээгдэхүүн эзэлж байна. Эдгээр зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд хууль сахиулах байгууллагын чадавхыг дээшлүүлэх, тэр дундаа гаалийн ажилтныг мэргэшүүлэх, сургахад энэхүү виртуал танхим чухам ач холбогдолтой юм.