Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Glencore компани 2025 он гэхэд Mount Isa зэсийн уурхайнуудаа хааж, 1000 ажилтнаа цомхотгоно

Уул уурхайн Glencore компани 2025 оны эцэс гэхэд Mount Isa хот дахь гурван гүний зэсийн уурхайгаа хаах шийдвэр гаргажээ. Эдгээр уурхайг хааснаар 1000 орчим ажлын байр алга болно гэж Australian Financial Review сонин мягмар гарагт (10 сарын 17-нд) мэдээлэв.

Харин тус компани Квинслэнд мужийн төв хэсэгт оршдог боловсруулах үйлдвэр, хайлуулах үйлдвэрээ хэвээр нь ажиллуулна гэж тайланд дурджээ.

Эдийн засгийн тодорхойгүй байдалтай өнөө үед дэлхийн уул уурхайн компаниудын үйл ажиллагааны өртөг зардал байнга өсөж байна. Зэс үйлдвэрлэгчид зэсийн шинэ төслүүдийн нэмэгдэж буй зардлыг жигд хуваарилахыг хичээж байна.

Glencore-ийн вэб сайтад мэдээлснээр Mount Isa Mines бол Австралийн хоёр дахь том зэс үйлдвэрлэгч юм.

 

Линк: https://www.mining.com/web/glencore-to-shut-mount-isa-copper-mines-by-2025-cut-1000-jobs-afr/

Огноо: 2023/10/17

Эх сурвалж: Mining.com