Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гадаад жуулчин 2.3 дахин, гадаадад ажиллах, суралцах монголчууд 3.2 дахин нэмэгдлээ

Манай улсын хилээр 2023 оны эхний 9 сард давхардсан тоогоор 3 879.7 мянган зорчигч нэвтэрчээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс 2 614.5 (3.1 дахин) мянгаар нэмэгдсэн үзүүлэлт гэж Үндэсний статистикийн хороо мэдээллээ. Энэ оны эхний 9 сарын байдлаар 1 942.1 мянган зорчигч хилээр орсон байна. Тэд дараах боомтоор орж ирсэн байна. Үүнд:

  • 28.3 хувь нь Чингис хаан,
  • 26.2 хувь нь Замын-Үүд, 
  • 12.4 хувь нь Гашуунсухайт,
  • 11.0 хувь нь Алтанбулаг,
  • 5.3 хувь нь Шивээхүрэн, 
  • 16.8 хувь нь бусад

Улсын хилээр орсон зорчигчдын 1 421.0 (73.2%) мянга нь Монгол Улсын иргэд, 521.1 (26.8%) мянга нь гадаад улсын иргэд байв. Гадаадын иргэдийн тоо өмнөх оны мөн үеэс 299.1 мянгаар буюу 2.4 дахин нэмэгдсэн байна. Тэдний 89.4 хувь нь 30 хүртэл хоног, 2.5 хувь нь 60-90 хоног, 8.1 хувь нь 90, түүнээс дээш хоногийн хугацаатай ирсэн байна.

Улсын хилээр орсон гадаадын зорчигчид:

  • 486.2 (93.3%) мянга нь насанд хүрсэн хүн,
  • 34.8 (6.7%) мянга нь хүүхэд, 293.3 (56.3%) мянга нь эрэгтэй,
  • 227.7 (43.7%) мянга нь эмэгтэй байна. 

Гадаадын зорчигчид дараах бүс нутгаас иржээ. Үүнд:

  • 54.4 хувь нь Зүүн Ази, Номхон далайн бүс нутаг,
  • 40.4 хувь нь Европ,
  • 2.9 хувь нь Америк,
  • 1.3 хувь нь Ойрхи Дорнод,
  • 1 хувь нь Өмнөд Ази, Африк тивээс иржээ.

Гадаадын зорчигчдыг харьяаллаар нь авч үзвэл:  

  • 33.8 хувийг ОХУ-ын иргэд, 
  • 24.0 хувийг БНСУ-ын улсын иргэд,
  • 19.2 хувийг БНХАУ-ын иргэд,
  • 3.3 хувийг Казахстан улсын иргэд,
  • 3.2 хувийг Япон улсын иргэд,
  • 2.4 хувийг АНУ,
  • 14.1 хувийг бусад улсын иргэд эзэлж байна.

Хилээр орсон жуулчдын тоо энэ оны эхний 9 сард 486.1 мянга болсон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 275.2 мянгаар буюу 2.3 дахин өссөн байна.

Улсаар ангилж үзвэл:

  • ОХУ-ын жуулчид 68.4 мянга буюу 67.3 хувиар,
  • БНСУ-ынх 78.4 мянга буюу 2.7 дахин,
  • БНХАУ-ынх 73.1 мянга буюу 11.6 дахин,
  • Япон улсынх 11.4 мянга буюу 3.4 дахин нэмэгджээ.

Манай улсын  1 437.5  (давхардсан тоогоор) мянган иргэн гадаадад зорчсоноос 961.7 (66.9%) мянга нь аялах зорилготой байв. Энэ нь өмнөх оны мөн үеэс 680.8 мянгаар буюу 3.4 дахин өссөн дүн юм. 475.9 (33.1%) мянга нь ажиллах, суралцах болон байнга оршин суух зорилгоор зорчсон байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал 328.0 мянгаар буюу 3.2 дахин өсжээ.

Улсын хилээр 2023 оны эхний 9 сард 2 148.0 (давхардсан тоогоор) мянган тээврийн хэрэгсэл орсон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс 1 084.6 мянгаар буюу 2.0 дахин нэмэгджээ. Үүний:

  • 50.8 хувийг ачааны  машин,
  • 36.2 хувийг ачааны  вагон, 
  • 10.1 хувийг  суудлын  машин,
  • 2.9 хувийг бусад тээврийн хэрэгсэл эзэлж байна.

Тээврийн хэрэгслүүд дараах боомтоор нэвтэрсэн байна. Үүнд:

  • 22.5 хувь нь Гашуунсухайт,
  • 35.9 хувь нь Замын-Үүд,
  • 9.2 хувь нь Шивээхүрэн,
  • 4.3 хувь нь Ханги,
  • 28.1 хувь нь бусад боомт