Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Айвенхоу Майнз компанийн үндэслэгч Роберт Фрийдландыг Алтан гадас одонгоор шагналаа

 

Ч.Сансар

Айвенхоу Майнз (TSX: IVN) болон Айвенхоу Электрик (TSX: IE) компаниудын үүсгэн байгуулагч, уул уурхайн хөрөнгө оруулагч Роберт Фрийдландын Монголын уул уурхайн салбарт оруулсан үнэтэй хувь нэмрийг Монголын Засгийн газар үнэлж, шагнал гардууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх 2023 оны 10 дугаар сарын 9-нд Фрийдландыг Оюутолгой ордын нээлт, бүтээн байгуулалтад идэвхтэй оролцож, хувь нэмрээ оруулсныг үнэлж "Алтан гадас" одонгоор шагналаа.    "Алтан гадас"   бол гадаадын иргэнд олгодог хамгийн дээд шагнал юм.

"Алтан гадас" одонг анх 1936 онд олгож эхэлсэн. Өмнө нь энэ шагналыг АНУ-ын Ерөнхийлөгч асан Барак Обама, АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга асан Хиллари Клинтон, АНУ-ын сенатор асан Жон Маккейн нар авч байжээ.

“Энэхүү шагналыг надад олгосон Монголын төр засаг, ард түмэнд чин сэтгэлээсээ талархал илэрхийлье. Монголд Оюу Толгойн зэс, алтны ордыг нээж, бүтээн байгуулалт өрнүүлсэн явдал маань бидний зүрх сэтгэлд үүрд онцгой байр суурь эзэлнэ” хэмээн Р.Фрийдланд   өгүүлснийг хэвлэлийн мэдээнд дурджээ.            

 

Эх сурвалж: Mining.com