Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Уул уурхай

Mongolia Mining 2023 үзэсгэлэнд 20 орны 100 гаруй байгууллага оролцож байна

Mongolia Mining 2023 олон улсын уул уурхай, газрын тосны 12 дахь удаагийн үзэсгэлэн Буянт-Ухаа спортын төв ордонд эхэллээ. Энэ сарын 3-5-нд зохион байгуулах уг үзэсгэлэнд 20 гаруй орны 100 гаруй байгууллагууд оролцож байна.

Жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг үзэсгэлэнд уул уурхай, газрын тосны олборлолт, хайгуулын компаниуд, үйлчилгээ тоног төхөөрөмж ханган нийлүүлэгчид, үнэлгээ консалтингийн компаниуд, хөрөнгө оруулагч, банк санхүү зэрэг эдгээр салбарт оролцоо бүхий гадаад, дотоодын байгууллагууд өргөнөөр оролцож буйгаараа онцлог аж.

Зохион байгуулагч “Майнэкс Монголиа” ХХК-ийн захирал Т.Баттулга: “Mongolia Mining ” үзэсгэлэн бол уул уурхайн салбарынхны хамгийн их хүсэн хүлээдэг арга хэмжээ. Уул уурхайн ханган нийлүүлэгчдийн хувьд зах зээлээ тэлж, бизнесээ өргөжүүлэх хамгийн гол орчин юм.

Уул уурхайн салбарын ханган нийлүүлэгчийг уул уурхайн салбартай, гадаадын бизнесийн байгууллагуудыг дотоодын компаниудтай холбож өгдгөөрөө чухал ач холбогдолтой. Мөн уул уурхайн салбарт гарч байгаа дэвшилтэд технологийг уул уурхайн үйлдвэрлэлттэй холбодог хамгийн чухал орчин гэдгийг нээлтийн үеэр онцоллоо.