Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Грэй Стоун ХХК батарейт багажны салбарт тэргүүлэгч Milwaukee брэндийг Монголд төлөөлж ажиллана

Монголын уул уурхайн салбарын хамгийн шилдэг компаниудыг нэгтгэдэг “Mongolia Mining 2023” олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион  байгуулагдах гэж байна. Тус үзэсгэлэнгийн Алтан ивээн тэтгэгч байгууллагаар оролцож буй Грэй Стоун ХХК-ийн захирал Б.Батбаяртай хийсэн ярилцлагыг хүргэж байна.

Танай байгууллагын хувьд “Mongolia Mining” үзэсгэлэнд анх удаа алтан ивээн  тэтгэгчээр оролцож байна. Яагаад тус арга хэмжээг сонгон оролцох болов. Компанийн зүгээс үзэсгэлэндээ ямар онцлох бүтээгдэхүүн танилцуулахаар төлөвлөж байна?

Монголиа Майнинг үзэсгэлэн нь Монголын уул уурхайн салбарын  шилдгүүдийг нэг дор уулзуулж чаддагаараа онцлогтой. Бид ч мөн адил энэ  үзэсгэлэн дээр гадаад болон дотоодын шилдэг компаниудтай уулзаж,  өөрсдийн төлөөлж буй брэндийг танилцуулан, хамтран ажиллахаар зорьж байна. Манай компани утасгүй технологиор дэлхийд тэргүүлэгч Milwaukee багажны брэндийг Монголд албан ёсоор төлөөлөн ажиллаж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд бид Milwaukee брэндийн зүсэлтийн хамгаалалттай  ажлын бээлий, мөн М12, М18, MX FUEL™ системийн батарейт багажуудаа  танилцуулна. Эдгээрээс бид MX FUEL™онцолж байна. MX FUEL™ нь арчилгаа ихтэй, дизель хий ашигладаг уламжлалт техникүүдийг орлож  чадахуйц хүчин чадалтай, батарейгаар ажилладаг тоног төхөөрөмж юм. Жишээ нь манай MX FUEL™ гэрэлт цамхаг нь генератораар ажилладаг том гэрлэн цамхгуудыг орлож чадахуйц хүчин чадалтай мөртлөө батарейгаар ажилладаг. Энэ нь хэрэглэгчдэд зөөж тээвэрлэхэд маш хялбар бөгөөд мот цагийн үйлчилгээ шаардахгүй, түлшний зардал ч гарахгүй. Хэрэглэж эхэлсэн эхний өдрөөсөө л зардал хэмнэж, ажлын бүтээмжийг дээшлүүлнэ. 

Анх удаа оролцож буй шинэхэн байгууллагатайгаа уншигч олон танилцах хүсэлтэй байгаа байх. Байгууллагынхаа үйл ажиллагааны талаарх мэдээллийг өгвөл?

Манай компани 2017 онд байгуулагдсан. “Оюу толгой” төсөлд төрөл бүрийн  уул уурхайн сэлбэг, багаж хэрэгслүүд нийлүүлэн ажилладаг. Энэ жилээс бид  100 жилийн түүхт Milwaukee брэндийг Монголд албан ёсоор нэвтрүүлэн ажиллаж байна. Энэ оны 11 сард засварын төв болон үзэсгэлэнгийн  танхимаа нээхээр төлөвлөж байгаа. 

Энэ удаагийн үзэсгэлэн өмнөх жилүүдээс илүү өргөн цар хүрээг хамран зохион  байгуулагдана гэсэн хүлээлттэй байгаа. Үзэсгэлэнгийн цар хүрээг хэрхэн харж байна?

Энэ жилийн үзэсгэлэн уул уурхайн компаниудад Ковид 19-ийн хүндрэлүүдийг даван туулсны дараа дахин нэг дор цугларч, бизнесийн  харилцаагаа сэргээх, бизнесийн шинэ хамтрагчидтайгаа уулзах боломжыг  олгож байгаа юм. Монголыг сонирхож буй гадаадын компаниуд болон  дотоодын уул уурхайн бүхий л компаниуд оролцож байгаа нь үзэсгэлэнгийн  цар хүрээг батлан харуулж байна.

Уул уурхайн салбарын төлөөлөл, тэр дундаа ханган нийлүүлэгч компанийн хувьд Монголын уул уурхайн салбарын ойрын жилүүдийн хандлагыг хэрхэн харж байна вэ.  Үүнд Мongolia Mining үзэсгэлэнгийн нөлөөлөл хэр байгаа талаар сэтгэгдлээ хуваалцахгүй юу?

Монголын томоохон уул уурхайн компаниуд гадаадын мэргэжилтнүүдтэй  хамтран ажиллаж, тэднээс туршлага судлан ажиллаж байна. Хамрах хүрээний хувьд харилцан адилгүй. Дотоодын компаниуд нэг төсөл дээр хамтран ажиллаж, аюулгүй бөгөөд үр ашигтай ажиллах арга туршлагыг суралцаж авсан гэж боддог.  Ойрын жилүүдэд уул уурхайд зонхилогч том компаниуд жижиг  туслан гүйцэтгэгч компаниудтайгаа илүү нягт ажиллаж, хөгжиж буй компаниудын хувьд тэдний стандарт шаардлагад нийцэх зорилт тавин ажиллаж, үүндээ ч  хүрч чадна гэж харж байна. 

Бидэнтэй ярилцаж, сэтгэгдлээ хуваалцсан танд баярлалаа. Удахгүй болох салбарын  хамгийн том арга хэмжээнд нь амжилт хүсье. Хүлээлтийн давсан үзэсгэлэн болно гэдэгт итгэлтэй байна. 

Энэхүү үзэсгэлэнг жил бүр зохион байгуулж компаниудын хөгжилд  хөшүүрэг болж өгдөг та бүхэнд баярлалаа.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.180.114)
    Ядахнаа өөрсдөө угсраач.
    2023 оны 09 сарын 30 | Хариулах
  • Ш.энхбүрэн (103.140.10.202)
    ҮНЭН сайн шүү би хэрэглдэг
    2023 оны 09 сарын 28 | Хариулах