Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Бразил  тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг  уриаллаа.


Ч.Сансар


Бразил улс дэлхийн тогтвортой эрчим хүчний тогтолцоо руу шилжихэд дэмжлэг үзүүлэхийг  чинээлэг улс орнуудад уриаллаа.
Хөгжиж буй орнуудын хувьд  Европ, АНУ-ын хэв маягаар эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх боломжгүй бөгөөд өндөр хөгжилтэй орнуудын тусламж хэрэгтэй байна гэж Бразилийн Уул уурхай, эрчим хүчний сайд Александр Силвейра Нью-Йорк хотноо мэдэгдэв.

Бразилийн Ерөнхийлөгч Луиз Инасио Лула да Силва ирэх долоо хоногт болох НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд  чулуужсан түлшний хэрэглээг бууруулахад  илүү их хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа талаар дэлгэрэнгүй танилцуулахаар бэлтгэж буй аж.

Дэлхийн бөмбөрцгийн өмнөд хагасын хөгжиж буй орнууд өндөр хөгжилтэй орнуудыг цэвэр эрчим хүчээр хангах бөгөөд Бразил ирэх арван жилд био түлш үйлдвэрлэхэд 400 тэрбум долларын хөрөнгө оруулалт татна гэж сайд үзэж байна. Силвейра Бразилд био түлш үйлдвэрлэх нь "ОПЕК-ийн картелийн дарамтаас чөлөөлөгдөнө" гэж үздэг.
Бразилийн био түлш, ногоон устөрөгчөөс дэлхийн үйлдвэржсэн орнууд хамааралтай болж байна. “Ногоон устөрөгч дэлхийн өмнөд бүс нутгаас ирэх нь хэнд ч ойлгомжтой. Бразил бол энэ салбартаа тэргүүлдэг " гэжээ.

Силвейра Бразилийн уул уурхайн томоохон компаниуд болох Petroleo Brasileiro SA болон Vale SA-г дотооддоо эрчим хүчний шилжилтийг, тэр дундаа ногоон устөрөгчийн үйлдвэрлэл, хэрэглээг удирдан чиглүүлэхийг хүсч байна.
Бразилийн Засгийн газар дэлхийн хэмжээнд уур амьсгалын асуудлаар идэвхтэй ажиллаж байгаа ч эх орондоо газрын тосны олборлолтыг нэмэгдүүлэхийг илүү эрмэлзэж байна. Төрийн мэдэлд байдаг газрын тосны компани Petrobras олон арван жилийн турш чулуужсан түлшний үйлдвэрлэлээ одоогоор өргөжүүлэхийг зорьж байна. Тус улсын нефтийн олборлолт энэ онд дээд амжилт тогтоосон бөгөөд 2030 он хүртэл өсөх төлөвтэй.

Энэхүү арга нь Засгийн газрын зорилттой зөрчилдөж байна гэсэн шүүмжлэлийг Сильвейра няцааж, Бразил эрчим хүчний шилжилтийг санхүүжүүлэх арга замыг олох хэрэгтэй гэж хэлжээ. Тогтвортой эрчим хүч рүү шилжихэд "нээлттэй, ил тод байдал тэр дундаа  санхүүжилт  чухал шаардлагатай" гэж Бразилийн Засгийн газар үздэг аж.

Эх сурвалж: oilprice.com