Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Австрали чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ


Ч.Сансар

Тесла компанийн ТУЗ-ийн дарга Робин Денхолм үйлдвэрлэгчдэд татварын хөнгөлөлт үзүүлэхийг уриалсны дараа Австралийн нөөц баялгийн сайд Мадлен Кинг лити болон бусад чухал ашигт малтмалын төслүүдэд татварын хөнгөлөлт үзүүлнэ хэмээн мэдэгдсэнийг Financial Review сэтгүүл мэдээллээ.

Инфляцийг бууруулах тухай хууль бол шаардлагатай хөрөнгө оруулалтыг дэмжих “найдвартай механизм” гэж ТУЗ-ийн дарга дурдаад “10%-иас доош” татварын хөнгөлөлт үзүүлэхийг санал болгов.

 “АНУ-ын Инфляцийг бууруулах тухай хуулийн хүрээнд үйлдвэрлэлийн зээл олгох нь ямар ач холбогдолтой болохыг бид мэднэ” гэж Кинг хэлэв. Энэ нь цэвэр, ногоон технологи, чухал ашигт малтмалын хөгжлийг дэмждэг АНУ-ын онцгой бодлого болсон аж.

Өнгөрсөн 6 дугаар сард Австрали улс эрчим хүчний шилжилтийн төслүүдэд 500 сая австрали долларын (320 сая ам.доллар) санхүүжилт босгох зорилгоор Чухал эрдэс баялгийн стратеги төлөвлөгөө боловсруулсан байна.

Хэдийгээр Австрали дэлхийн литийн талаас илүү хувийг үйлдвэрлэдэг ч дийлэнх хувийг Хятад руу экспортолдог. Батарейны химийн бодисыг боловсруулах салбарт Хятад улс давамгайлдаг. Одоо Австралид лити боловсруулах гурван төсөл хэрэгжиж байгаа ч “дэлхийд өрсөлдөхийн тулд” нэмж 30 төсөл хэрэгжүүлэх шаардлагатай байна гэж Денхолм тодотгов. "Бид цаг алдах тусам бусад улс орнуудын хөгжлөөс хоцорч цахилгаан батарейны нийлүүлэлтийн сүлжээнд  тогтоох ноёрхлоо алдах эрсдэлтэй " гэж Робин Денхолм нэмж хэллээ.

Тесла 2023 онд Австралиас ашигт малтмал худалдан авахад 4.3 тэрбум австрали доллар зарцуулсан нь 2021 оны 1.3 тэрбум австрали доллараас гурав дахин их байна.

 

Эх сурвалж: mining.com