Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Vale компани 2024 онд Ойрхи Дорнодод "мега төв"-үүдийг барьж эхэлнэ

Ч.Сансар

Бразилийн уул уурхайн Vale компани Ойрхи Дорнодод ирэх жилээс "мега төв" байгуулж, гангийн үйлдвэрт зориулсан нүүрстөрөгч багатай төмрийн хүдрийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлнэ гэж мэдэгдэв. Эхний “мега төв” 2027 онд ашиглалтад орох төлөвтэй байна.

Vale өнгөрсөн онд Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират, Оман зэрэг улсуудад үйлдвэрээ барихаар төлөвлөж байгаагаа зарлаж, эдгээр үйлдвэрүүдээс гарах бүтээгдэхүүний тоонд дотоод болон гадаад зах зээлд нийлүүлэх  төмрийн хүдрийн шахмал түлш орно гэж мэдэгджээ.

Тус компани гангийн үйлдвэрээс ялгарах хүлэмжийн хийг бууруулахыг зорьж буй бөгөөд үйлчлүүлэгчидтэйгээ гэрээ байгуулаад эхэлсэн гэж танилцуулгадаа дурджээ. Энэ ажлын хүрээнд төмрийн хүдрийн шахмал түлшийг үйлдвэрлэж байгаа гэж Vale хэлэв
Бразилийн уул уурхайн компани “мега төв”-д хэдий хэмжээний хөрөнгө оруулалт хийх, аль “мега төв” нь хамгийн түрүүнд баригдах талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй.

Vale компани мега төвүүдэд төмрийн хүдрийн баяжмал болон шахмал түлшний үйлдвэрүүдийг барьж, ажиллуулахаар төлөвлөж байна. Vale компанийн орон нутгийн түншүүд шаардлагатай ложистикийн дэд бүтцийг бий болгоно гэж мэдэгдэв.


Эх сурвалж: mining.com