Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж ашиглалтад орлоо

Баянхонгор аймгийн Шинэжинс сум орчин үеийн ус хангамжийн ISO9001 стандартад нийцсэн ус хангамжийн системтэй боллоо.

Тус сумын нутагт хэрэгжиж байгаа Баянхөндий төслийнхөн уг системийг ашиглалтад оруулж хүлээлгэн өгсөн байна.

Ус хангамжийн системтэй болсноор Шинэжинст суманд нэн тулгамдаад байсан ундны цэвэр усны асуудал шийдэгдэж, говийн эрдэсжилт, хатуулгийг стандартад хүртэл цэвэршүүлэн зөөлрүүлсэн, цэнгэг усыг унд ахуйдаа хэрэглэх боломжтой болжээ. Ус хангамжийн систем 1 тэрбум орчим төгрөгийн хөрөнгө оруулалтаар боссон бөгөөд дараах бүрэлдэхүүн хэсэгтэй аж.

  1. Хөрсний хөлдөлтийн гүнээс доош буюу 3 метр дулаалж суурилуулсан, 700 орчим метр шугам хоолой
  2. ISO 9001- Олон улсын чанар стандартын шаардлага хангасан 3 түвшний шүүлтүүр, ус зөөлрүүлэгч төхөөрөмж, хэт ягаан туяагаар халдваргүйжүүлэгч бүхий Ундны ус цэнгэгжүүлэх байгууламж
  3. 8м3 танктай, ухаалаг картын систем бүхий Ус түгээх худагтай.

Мөн сумын сургууль цэцэрлэгийн ус хангамж, ариутгах татуургын системийг бүрэн шинэчилжээ.