Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Компанийн мэдээлэл

Иж бүрэн хүүхдийн тоглоом хандивлажээ

Hitachi брэндийн уул уурхайн тоног төхөөрөмжийн албан ёсны дистрибютр "ЗАМайн Сервисиз" компани нийгмийн хариуцлагын хүрээнд Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Засаг даргын тамгын газартай хамтран ажиллах санамж бичиг байгуулсан. Тус компани өнгөрсөн онд  Цогтцэций сумын Цагаан-Овоо багын нутаг дэвсгэрт ногоо тарих шинэ суурьшлын бүсэд гүний усны худаг барьж, оны сүүлчээр хүлээлгэж өгсөн юм. Говийн бүс нутагт ногоо тарьж ургуулахад уг худаг чухал нөлөөтэй ба 20 өрхийн 100 гаруй хүний усны асуудлыг шийдсэн чухал ач холбогдолтой ажил болжээ.

Хамтран ажиллах санамж бичгийн  хүрээнд Цогтцэций сумын Цагаан-Овоо багийн 6-р цэцэрлэгт энэ оны хичээлийн шинэ жилийг угтан 20.7 сая төгрөгийн үнэ бүхий иж бүрэн хүүхдийн тоглоом хандивласан байна.

Сэтгэгдэл (1)

  • Өлзийорших Төмөрочир (66.181.161.249)
    Дундговь аймаг
    2023 оны 09 сарын 06 | Хариулах