Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“MONGOLIA MINING 2023”

НЭМЭЛТ ТАЛБАЙН ЗАХИАЛГА ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

“Mongolia Mining 2023” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн 12 дахь жилдээ зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэн 10 дугаар сарын 03-05 ны өдрүүдэд Буянт-Ухаа спорт цогцолборт зохион байгуулагдана. Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээний нэгдүгээр танхим дүүрсэн тул нэмэлт танхимын /Hall-2/ захиалга явагдаж байна.

Үзэсгэлэнд Англи, Хятад, Турк, АНУ, Герман, Канад, Австрали, Сингапур, Энэтхэг, Беларус, ОХУ зэрэг 10 гаруй орны 200 гаруй уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгч компаниуд хүрэлцэн ирэхээр бэлтгэл ажлаа хангаад байна. Мөн ерөнхий ивээн тэтгэгчээр Трансвест Монголиа ХХК, алтан ивээн тэтгэгчээр Грей Стоун ХХК, мөнгөн ивээн тэтгэгчээр Майнс Ап ХХК – тус тус ажиллаж байна.

Дэлхийн өнцөг булан бүрээс хүрэлцэн ирж буй уул уурхайн шилдэг байгууллагууд, үйлдвэрлэгчид, томоохон ханган нийлүүлэнч компаниуд геофизикийн хайгуул судалгааны техник технологи, үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүнээ танилцуулахын зэрэгцээ харилцаа холбоо, логистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна.

Жилээс жилд өргөжин тэлж буй Mongolia Mining үзэсгэлэн нь салбар дундын харилцаа холбоо, хамтын ажиллагааг өргөжүүлэх бизнесийн хамгийн таатай орчин болох төдийгүй, хөгжлийн чухал гарц болж чаддаг.

Үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын онцлог илтгэл тавигдах тул та бүхнийг өргөнөөр оролцохыг урьж байна.

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com цахим хуудсаар бүртгүүлээрэй.

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187