Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Даатгалын хураамжийн орлого 94.5 тэрбум төгрөг болжээ

Цахим арилжаагаар 332.8 мянган тонн нүүрс борлуулжээ

Б.Ирээдүй

Монголын хөрөнгийн биржийн өнгөрсөн баасан гаригийн цахим арилжаагаар “Эрдэнэс Тавантолгой” компани 50 багц буюу 320 мянган тонн коксжих нүүрс амжилттай арилжжээ. Ингэхдээ нүүрсний арилжааны дуудах үнэ 28.32 хувиар өссөн байна. Нийт 39.9 сая ам.долларын борлуулалт хийсэн аж. Мөн түүнчлэн энэ өдөр “Энержи Ресурс” компани хоёр багц буюу 12.8 мянган тонн баяжуулсан дунд зэрэг үнстэй хагас хатуу коксжих нүүрсний арилжааг зохион байгууллаа. Тонн тутмыг нь 420 юаниар борлуулах хэлцэх хийсэн тус компани эл өдөр 5.4 сая юанийн арилжаа хийжээ.

Дашрамд дурдахад, Манай улс өнгөрсөн сарын 28-наас энэ сарын 3-ны хооронд нүүрс экспортын 10.927 автомашин, 950 чингэлэг тээвэр, 1.220 AGV тээвэр хийлээ. Дээрх хугацаанд 1.5 сая тонн нүүрс экспортод гаргасан нь өмнөх оны мөн үеэс нэг дахин өсжээ. Оны эхнээс 36 сая тонн нүүрс экспортолсноор энэ оны төлөвлөгөөнд хүрснийг салбарын яамнаас мэдээлэв.

Эл хугацаанд эрдэс бүтээгдэхүүний экспорт ямар байгаа талаар ч мэдээлэл хүргэсэн. Тодруулбал, 352 автомашин, 326 чингэлэг тээврээр зэсийн баяжмал экспортолсон байна. Ингэснээр оны эхнээс нийт 904 мян.тн зэсийн баяжмал экспортод гаргажээ.

Төмрийн хүдэр, баяжмалын тухайд 35 автомашин, 1,889 чингэлэг тээвэр хил нэвтрүүлсэн бөгөөд оны эхнээс нийт 3,179.0 мян.тн-ыг экспортолсон нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 38 хувиар өсөв.

Төв банк оны эхнээс энэ сарын 3-ны өдрийн байдлаар 9.52 тонн алт худалдан авсан байна.

Эрдэс бүтээгдэхүүний нийт экспорт дунджаар 72 хувийн гүйцэтгэлтэй байгаа юм. Үүнд, нүүрс 72, зэсийн баяжмал 62.2, төмөр 37.8, алт 46, газрын тос 42.9, цайр 110.3, хайлуур жонш 132.4 хувь байна.