Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Монголоос Мексик хүртэл: АНУ-ын чухал ашигт малтмалын төлөөх тэмцэл

Дэлхийн их гүрнүүд газрын ховор элементийн төлөө өрсөлдөж байна. Дэлхийд цэвэр эрчим хүч рүү шилжиж байгаа энэ үед цэвэр эрчим хүч болон цахилгаан автомашины үйлдвэрлэлд хэрэглэгдэх гол түүхий эдийн эрэлт өсөж байна. Үр дүнд нь лити, кобальт зэрэг газрын ховор ашигт малтмалаар баялаг улс орнууд дэлхийн тавцанд хүчээ авч, шинэ төрлийн геополитикийн өрсөлдөөн эхэлж байна. Одоо АНУ, Европын холбоо, Орос, Хятад зэрэг дэлхийн хүчирхэг гүрнүүд Латин Америк, Африк болон бусад бүс нутгийн хөгжиж буй улс орнуудыг өөртөө татахын тулд хамтын худалдаагаа хөгжүүлж, илүү үр ашигтай нийлүүлэлтийн сүлжээ байгуулахыг эрмэлзэж байна.

 

Одоогоор БНХАУ газрын ховор элементийн үйлдвэрлэгч, худалдан авагчийн хувьд энэ тэмцээнд түрүүлж байгаа. Бээжин аль хэдийн "дэлхийд газрын ховор элемент, бал чулууны гол үйлдвэрлэгч болсон" гэж South China Morning Post сэтгүүл саяхан мэдээлэв. "Хятад дэлхийн ховор элементийн гуравны нэг, бал чулууны зургаа, литийн наймны нэгийг эзэмшдэг."

АНУ энэ тоглоомонд харьцангуй хоцорч орсон хэдий ч, одоо Хятадын ханган нийлүүлэгчдээс хараат байдлаас гарч, цэвэр эрчим хүчний өрсөлдөгч болохын төлөө чармайж байна. Энэ бол амаргүй ажил. Энэ нь газрын ховор элементийг асар их хэмжээгээр олж авах шаардлага гарна. Жишээ нь, Хятадтай ногоон эрчим хүчний салбарт нягт ажилладаг Латин Америкийн зах зээлд АНУ нэвтэрч, худалдааны хэлэлцээр байгуулахад харьцангуй олон хүндрэлтэй тулгарсан.

Газрын ховор элементийн худалдааны гэрээг барууныхантай байгуулах боломжтой шинэ зах зээл нь Орос, Хятад гэсэн хоёр том өрсөлдөгчийн дунд хавчуулагдан оршиж байна. Өнгөрсөн сард АНУ-ын өндөр албан тушаалтнууд Монгол Улсад айлчилж, газрын ховор элементийн худалдааны харилцааг эхлүүлэх оролдлого хийсэн. Монгол улс ашигт малтмалын асар их баялаг, нөөцтэй учир түүнийг “Майнголиа” хэмээн нэрлэж ирсэн.

"Байдены засгийн газрын бодлогын гол онцлог нь бусад улс оронд буй баялгийг худалдан авахын тулд илүү ашигтай санал болгох" гэж Scientific American сэтгүүл саяхан мэдээллээ.

Нэг ёсондоо АНУ-ын зүгээс Монголд хэлж байгаа зүйл бол Вашингтон Бээжингээс илүү ашигтай хамтран ажиллаж чадна гэсэн үг юм. Монгол Улсад маш том боломж гарч байна. Энэхүү боломж нь бидний хувьд чухал ашигт малтмал, газрын ховор элементийн ордуудыг шинээр илрүүлж, цэвэр эрчим хүчний зорилгоо биелүүлэхэд оршино” гэж Төрийн нарийн бичгийн даргын Эдийн засгийн өсөлт, эрчим хүч, байгаль орчны асуудал эрхэлсэн орлогч дарга Хозе Фернандес E&E News-т ярьжээ.

АНУ зөвхөн Монголыг сонирхоогүй. Фернандес өнгөрсөн онд Өмнөд Африк, Конго, Мексикт айлчилсан. Цэвэр эрчим хүчний хэрэгцээ өсөх тусам АНУ литийн үйлдвэрлэлийн хүчин чадлаа нэмэгдүүлж, газрын ховор элементийг аль болох олон газраас нийлүүлэхийн төлөө ажиллаж байгаа нь тодорхой байна.

Олон улсын эрчим хүчний агентлаг (ОУЭА) 2023 он гэхэд сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл дэлхийн хэмжээнд 107 гигаваттаар (ГВт) нэмэгдэнэ гэж тооцоолж байгаа. Энэ нь түүхэн дэх хамгийн том өсөлт юм. Нийт сэргээгдэх эрчим хүчний үйлдвэрлэл дэлхийд 440 ГВт-аас дээш гарна. Цахилгаан автомашины борлуулалт энэ онд 35%-иар нэмэгдэж, 14 саяд хүрэх төлөвтэй байна.

“Popular Mechanics” сэтгүүлийн 1-р сард гаргасан тайланд “2030 онд дэлхийн цахилгаанжсан эдийн засагт 250,000-450,000 тонн лити хэрэгтэй болно. 2021 онд дэлхий 105,000 тонн биш, ердөө 105 тонныг л үйлдвэрлэсэн." гэж бичжээ.

Тиймээс АНУ болон түүний өрсөлдөгчид газрын ховор элементийн шинэ нөөцийг яаралтай олж илрүүлэхийн төлөө ажиллаж байгаа. Эс тэгвэл тэд уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэх амлалтуудаа биелүүлж чадахгүйд хүрч, дэлхийн шинэ эдийн засгаас гадуур орхигдох эрсдэл тулгарна.

 

Линк:  https://oilprice.com/Metals/Commodities/From-Mongolia-To-Mexico-Americas-Global-Pursuit-Of-Critical-Minerals.html                             

Огноо: 2023/08/07

Эх сурвалж: Oilprice.com