Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОПЕК-ийн олборлолт 7-р сард нэг сая гаруй баррелиар буурчээ

ОПЕК-ийн олборлолт өмнөх таамаглаж байснаас ч илүү унасан гэдгийг харуулсан гурав дахь судалгаа гарлаа гэж зах зээлийн мэдээ, мэдээллийн Argus компани мэдэгдлээ. Орос, Саудын Араб гэсэн хоёр улс нефтийн үйлдвэрлэлээ бууруулснаар 7-р сард олборлолтын хэмжээ өдөрт 1 сая гаруй баррелиар багассан гэж уг судалгаанд танилцуулсан байна.

Ройтерс агентлагийн хийсэн судалгаагаар 7-р сарын 31-нд ОПЕК-ийн үйлдвэрлэл 6-р сарын түвшнээс өдөрт 840,000 баррелиар буурч, 27.34 сая баррель болсон гэжээ.

ОПЕК-ийн түүхий нефтийн олборлолт 7-р сард өдөрт 900,000-аар буурч, дунджаар 27.79 сая баррель болсон гэсэн Bloomberg-ийн судалгаа энэ долоо хоногийн эхээр нийтлэгджээ. Энэ нь 2020 оноос хойшхи хамгийн том уналт бөгөөд олборлолтоо хамгийн ихээр Саудын Араб бууруулсан бол Нигери, Ливи улсууд удаалсан байна.

ОПЕК-ийн үйлдвэрлэл 7-р сард улам их буурч байгааг олон төрлийн судалгаанууд нотолж байна. Argus компанийн судалгаагаар Саудын Арабын олборлолт 7-р сард өдөрт 970,000 баррелиар унасны улмаас “ОПЕК+” бүлгийн олборлолт 35.7 сая баррель хүртэл багасч, 2021 оны 6-р сараас хойших хамгийн доод түвшинд хүрлээ.

ОПЕК+” бүлгийн Сайд нарын Хяналтын Хамтарсан Хороо баасан гарагт тус бүлгийн газрын тосны олборлолтын одоогийн түвшинг баталж, одоогоор олборлолтоо өөрчлөх талаар ямар нэгэн зөвлөмж өгөөгүй байна. Саудын Араб сайн дурын үндсэн дээр 9-р сар хүртэл нефтийн үйлдвэрлэлээ өдөрт 1 сая баррелиар бууруулах тохиролцоонд хүрсэн.

 

Линк:  https://oilprice.com/Latest-Energy-News/World-News/OPECs-Production-Drops-More-Than-1-Million-Bpd-In-July-Argus.html                            

Огноо: 2023/08/04

Эх сурвалж: Oilprice.com