Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Олон улсын хөгжлийн агентлаг 25 сая долларын тусламжийн гэрээ байгуулжээ

Б.Ирээдүй

Олон улсын хөгжлийн агентлагийн (USAID) удирдах зөвлөлийн дарга Саманта Пауэр Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэтэй уулзаж, АНУ-Монголын хөгжлийн түншлэлд хамтран ажиллах явц, цаашдын чиглэлүүдийн талаар санал солилцжээ. Хатагтай Саманта ирэх таван жилд 25 сая ам.долларын тусламжийн шинэ гэрээнд гарын үсэг зурсан байна. Тэрбээр Монголын ард түмэнд урт удаан хугацааны, өргөн дэмжлэг үзүүлж байгааг онцлон тэмдэглэсэн юм.

Мөн түүнчлэн ардчилсан засаглалыг бэхжүүлэх, уур амьсгалын өөрчлөлтийн нөлөөллийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг бэхжүүлэх, эдийн засгийг бүхэлд нь хамарсан өсөлтийг урагшлуулахад хамтран ажиллах талаар ярилцсан байна. Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ АНУ, Монгол Улсын хооронд боловсролын салбарт хамтран ажиллах боломж, ард түмэн хоорондын харилцаа холбоог өргөжүүлэн тэлэхийг эрмэлзэж байгаагаа илэрхийлсэн юм.

Ерөнхий сайд Оюун-Эрдэнэ нар Монгол Улсын гамшгийн тэсвэр хатуужил, хүний капитал, жижиг, дунд бизнесийг цаашид бэхжүүлэх боломжуудын талаар ярилцлаа.