Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол улс, Рио Тинто нар зэсийн уурхайн татварын бараг бүх асуудлыг шийдсэн

Монгол Улс Оюутолгойн уурхайтай холбоотой татварын бүх асуудлуудаа Рио Тинтотой хамтран шийдсэн бөгөөд үлдсэн асуудлууд шийдэгдэнэ гэдэгт итгэлтэй байна гэж тус улсын Ерөнхий сайд Ройтерс агентлагт ярьжээ.

 


Түншүүд
монголын говьд орших Оюутолгой зэсийн уурхайн бүтээн байгуулалтын асуудлаар олон жил маргалдсан. Оюутолгой нь тус улсын хамгийн том гадаадын хөрөнгө оруулалт бөгөөд 2030 он гэхэд дэлхийн дөрөв дэх том зэсийн уурхай болох төлөвтэй байна.

Татварын асуудлууд шийдэгдсэн нь талууд арбитрын шүүхэд хандахгүй бөгөөд Рио томоохон түншүүдийн нэгтэй харилцаагаа сэргээнэ гэсэн үг.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Вашингтонд хийсэн айлчлалынхаа үеэр өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн хугацаанд Оюутолгой төслийн талаар Рио Тинтотой хамтран шийдвэрлэх ёстой 10 гаруй асуудал байсан, бид 90 гаруй хувийг нь амжилттай шийдвэрлэсэн” гэжээ.

"Бидний хооронд зарим асуудал байгаа ч бид хөрөнгө оруулагчидтайгаа цаашид ярилцаж, шийдвэрлэж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр нэмж хэллээ.

Жилд 500,000 гаруй тонн зэс олборлох уурхайн бүтээн байгуулалтыг хялбарчлах зорилгоор Рио Тинто өнгөрсөн онд Оюутолгойн ордыг эзэмшдэг Туркойз Хилл компанийг 3.3 тэрбум ам.доллараар худалдаж авсан. Одоо нийт хувьцааны 66%-ийг Рио Тинто, үлдсэн хувийг Монголын Засгийн газар эзэмшиж байгаа.

Рио өнгөрсөн жил Монгол улсад ногдох 2.4 тэрбум ам.долларын өрийг тэглэж, 2016 онд анх тооцоолж байсан 5.3 тэрбум ам.долларын зардал 7.06 тэрбум ам.доллар болж нэмэгдэсний дараа нэмэлт зээл авах шаардлагагүй бүтэц бий болгохыг зорьж байна.

Рио Тинто Монголын Засгийн газартай яриа хэлэлцээрээ үргэлжлүүлж байгаа гэжээ. Рио 3-р сард гүний уурхайгаас зэс олборлож эхэлсэн бөгөөд тус уурхай ирэх жилүүдэд орлогын гол эх үүсвэр болох төлөвтэй байна.

Л. Оюун-Эрдэнэ Рио Тинтогийн удирдах зөвлөлд 7-р сард болсон Монголын эдийн засгийн форумд оролцож “бодит байдлыг харж, зөв шийдвэр гаргах” боломжоо ашигласанд  талархаж, тэр дундаа ТУЗ-ийн дарга Доминик Бартоны манлайллыг өндрөөр үнэлэв.

"Цаашид ямар ч маргаан гарахгүй, бид бүх асуудлуудаа амжилттай шийдэж чадна гэдэгт итгэлтэй байна" гэж тэрбээр хэллээ.

 “Энэ нь Монгол Улс бизнес, хөрөнгө оруулалтад нээлттэй байгааг тод харуулж, хөрөнгө оруулагчдад Монголын хөрөнгө оруулалтын орчны талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд хувь нэмэр оруулна.”

Рио өнгөрсөн сард татварын маргааныг шийдвэрлэх санал ирүүлсэн гэдгээ мэдэгдсэн. Гүйцэтгэх захирал Якоб Стаусхолм “Монголын Засгийн газар, Монголын ард түмэнтэй харилцах харилцаа өөрчлөгдсөн нь хамтран ажиллах таатай боломжийг бүрдүүлж байна” гэж хэллээ.

 

Линк:  https://www.mining.com/web/mongolia-rio-tinto-have-resolved-nearly-all-copper-mine-tax-issues-pm/                          

Огноо: 2023/08/03

Эх сурвалж: Mining.com