Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Нефть боловсруулах үйлдвэрүүд засвар үйлчилгээгээ дуусгаж, Оросын дизель түлшний экспорт нэмэгдлээ

Ч.Сансар

ОХУ-ын нефть боловсруулах үйлдвэрүүд улирлын чанартай засвар үйлчилгээгээ хийж дуусгасны дараа 7-р сард Оросын дизель, бензиний экспортын хэмжээ 6-р сартай харьцуулахад 5%-иар өссөн байна гэж Ройтерс агентлаг 8 сарын 1-нд мэдээллээ.

Европын Холбоо (ЕХ) 2-р сарын 5-нд Оросын нефтийн бүтээгдэхүүний импортод хориг тавьсны дараа Турк, Хойд Африк, Бразил, Ойрхи Дорнод нь Оросын далайгаар тээвэрлэдэг дизель түлшний экспортын гол зах зээл болоод байна.

Одоогийн байдлаар Оросын далайгаар экспортлох дизель түлшний бараг тал хувийг Турк, ихээхэн хэсгийг Бразил, дараа нь Хойд Африк, Ойрхи Дорнодын улсууд худалдан авч байна.

2-р сарын эхээр Оросын шатахууны импортод ЕХ хориг тавьсны дараа Хойд Африк оросын дизель түлш болон бусад нефтийн бүтээгдэхүүний экспортын гол цэг болсон. Газар дундын тэнгисийн бүсэд орших Африкийн орнууд болон Турк улс барууны хоригоос ч өмнө Оросын түлшийг түлхүү авч байсан.

Африкийн хэрэглэгчид Европчуудыг орлож, Оросын бензиний экспортын гол худалдан авагчид болсон байна. ЕХ-ны хоригийн дараа ОХУ Африкийн улс орнуудад борлуулдаг шатахууны хэмжээг нэмэгдүүлснээр Оросын бензиний экспорт энэ оны эхний улиралд 2022 оны мөн үетэй харьцуулахад өссөн байна. Орос мөн Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлж бабайгаайна.

Оросын нефтийн экспортын урсгал өөрчлөгдсөн нь Москвагийн Ойрхи Дорнодын холбоотнуудад ашигтай тусч, улмаар Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмират зэрэг улсууд Оросын шатахууныг хөнгөлөлттэй үнээр авах боломжтой болсон.

Эх сурвалж: Oilprice.com