Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Бодлого

Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажлын явц 70 хувьтай байна

А.Халиун

Сангийн сайд Б.Жавхлан Сэлэнгэ аймагт ажиллах үедээ Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Алтанбулаг боомтын бүтээн байгуулалтыг Монгол Улсын Засгийн газар болон Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хийж буй юм. Боомтыг өргөтгөн шинэчлэх ажил 2020 онд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар бүтээн байгуулалтын ажил 70 гаруй хувийн гүйцэтгэлтэй байна.

Энэ ажлын хүрээнд эхлүүлсэн 1.7 км урттай дөрвөн эгнээ авто замын барилгын ажил 70 хувьтай, барилга байгууламжийн ажил 67 хувьтай үргэлжилж байна.  

Сэлэнгэ аймаг дахь Хилийн боомтын захиргааны дарга Ч.Ганболд Алтанбулаг боомтыг шинэчлэн өргөтгөх ажил үнийн өсөлт, шинээр төлөвлөгдсөн ажил, зураг төслийн алдаанаас болж нэмэлт санхүүжилт шаардлагатай болсныг учирлахад үнийн өсөлттэй холбоотойгоор үүссэн нэмэлт санхүүжилтийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ Сангийн сайд илэрхийлэв.

Нэмэлт санхүүжилтийг шийдвэрлэснээр боомтын өргөтгөл, шинэчлэлийг 2023 ондоо багтаан бүрэн гүйцэтгэх үүрэг даалгаврыг сайд Б.Жавхлан албаныханд өглөө.

Алтан булаг боомтыг өргөтгөн шинэчлэх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд:

·        Зорчигч тээврийн 19

·        Ачаа тээврийн 18

·        Дэд бүтцийн 5 барилга

·        Иж бүрэн инженерийн шугам сүлжээ

·        6000 м.кв ногоон байгууламж

·        Тусгаарлах зурвас бүхий дөрвөн эгнээ 1,7 км урттай авто зам

·        7000 м.кв авто зогсоол,

·        30000 м.кв зам талбай барих юм байна.

Ингэснээр тус боомтоор өдөрт нэвтрэх зорчигчийн тоо гурав дахин, ачааны болон суудлын автомашины тоо дөрөв дахин нэмэгдэж, зорчигч тээврийн хэрэгсэл хилийн боомтоор түргэн шуурхай нэвтрэх, иргэд ая тухтай үйлчлүүлэх боломж бүрдэх юм.

Сэтгэгдэл (1)

  • dr louis (41.190.30.78)
    Та бөөрөө зармаар байна уу? Та санхүүгийн хямралын улмаас бөөрөө зарах боломжийг хайж, юу хийхээ мэдэхгүй байна уу? Тэгвэл өнөөдөр бидэнтэй холбогдоорой, манай эмнэлэгт яаралтай бөөр авах шаардлагатай байгаа тул бид танд бөөрөнд тань сайн хэмжээг санал болгоно. Вэбсайт: https://stlouishospital.business.site Имэйл: dr.louisclinic@gmail.com WhatsApp: +60176359983 Үнэ: $650,000 доллар
    2023 оны 06 сарын 26 | Хариулах