Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Эдийн засгийн форумаар Оюу Толгой төслийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцэнэ


Эдийн засгийн форумаар Оюу Толгой төслийн цаашдын хөгжлийн талаар хэлэлцэнэ

2023 оны долоодугаар сарын 9-10-нд Монголын эдийн засгийн форум болно. Монгол Улсын Засгийн газраас зохион байгуулах уг форумын танилцуулгыг Засгийн газрын энэ сарын 14-ний ээлжит хуралдаанд хийжээ.

Монгол Улсын эдийн засгийн өсөлт 7.9 хувьд хүрч Азидаа тэргүүлсэн энэ цаг үед гадаадын хөрөнгө оруулагчдыг татах зорилгоор Хөрөнгө оруулалтын тухай хуулийн төслийг сайжруулах бодлого барьж буйгаа ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан илэрхийлэв.

Тэрбээр, Эдийн засгийн форумд БНСУ-ын томоохон бизнес эрхлэгчид оролцохоо мэдэгдсэн. Мөн Оюутолгой төслийн хөрөнгө оруулагч “Рио Тинто” группийн ТУЗ-ийн дарга, зөвлөлийн гишүүд нь форумд оролцож, Оюутолгой төслийн цаашдын хөгжлийн асуудлаар яриа хэлэлцээр хийхээр боллоо.
Цаашид зөвхөн Засгийн газар биш, хувийн хэвшлийнхнийг олон улсын хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллах боломжийг бүрдүүлэх чиглэлд Засгийн газраас дэмжин ажиллах болно гэлээ.

А.Халиун