Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Гангийн үйлдвэрлэл коксжих нүүрсний эрэлтийг нэмнэ

Дэлхийн гангийн үйлдвэрлэл гурав дахин нэмэгдсэн. Түүнийг дагаад коксжих нүүрсний эрэлт өсч байгааг салбарын мэргэжилтнүүд хэлдэг. Дэлхийн ширэмний үйлдвэрлэлийн 75 хувийг Хятад Улс дангаараа эзэлдэг. Коксжих нүүрс ашиглан ган үйлдвэрлэж буй гол цөм нь манай урд хөршид төвлөрч буй. Тухайлбал, Хэбэй муж жилд 211.9 сая тонн ган үйлдвэрлэдэг бол Жиансу 116.1 сая тонныг үйлдвэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл, Дэлхийн ган үйлдвэрлэлийн 50 хувийг Хятад үйлдвэрлэж байгаа гэж болно.  Хэрэглээний хувьд дэлхийн гангийн 50 хувь нь барилгын салбарт шингэж байгаа. Тэгэхээр эдийн засаг тэлж, барилгын салбар тасралтгүй явж байхад гангийн хэрэглээ байсаар байна. Манай улсын хувьд нийт экспортын 40 гаруй хувийг нүүрсний салбар бүрдүүлж байна.

Д.Оюунчимэг