Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

ИНФЛЯЦЫН ТҮВШИН 2023 ОНЫ 5 ДУГААР САРД 11.3 ХУВЬТАЙ ГАРЛАА

Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард өмнөх оны мөн үеэс 11.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 18.4 хувь (согтууруулах бус ундааны дэд бүлгийн үнэ 15.3 хувь), согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 7.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 12.5 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ дүнгээрээ 6.9 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 11.8 хувь, эм тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ дүнгээрээ 6.6 хувь, тээврийн бүлгийн үнэ дүнгээрээ 3.0 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 19.8 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард өмнөх оны эцсээс 6.1 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 15.8 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 2.8 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 2.9 хувь, орон сууц, ус, цахилгаан, хийн болон бусад түлшний бүлгийн үнэ 1.5 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 3.8 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 3.3 хувь, даатгал, санхүүгийн үйлчилгээний бүлгийн үнэ 6.7 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ 2023 оны 5 дугаар сард өмнөх сараас 1.3 хувиар өсөхөд хүнсний бараа, ундаа, усны бүлгийн үнэ дүнгээрээ 3.9 хувь, согтууруулах ундаа, тамхины бүлгийн үнэ дүнгээрээ 0.4 хувь, хувцас, бөс бараа, гутлын бүлгийн үнэ дүнгээрээ 0.2 хувь, гэр ахуйн тавилга, гэр ахуйн барааны бүлгийн үнэ 0.3 хувь, эм, тариа, эмнэлгийн үйлчилгээний бүлгийн үнэ 0.7 хувь, зочид буудал, нийтийн хоол, дотуур байрны үйлчилгээний бүлгийн үнэ 0.2 хувиар тус тус өссөн нь голлон нөлөөлсөн байна.

Эх сурвалж : ҮСХ