Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Хурал чуулган

УУР АМЬСГАЛ БА ЦЭВЭР АГААР 2023

CLIMATE AND CLEAN AIR 2023 олон улсын бага хурал Тайланд улсын Бангког хотод эхэллээ. Монгол улсын хувьд сүүлийн 10 жилд уур амьсгалын өөрчлөлт болон хүлэмжийн хийн ялгарлын хэмжээ эрс нэмэгдсэн. Үүнтэй холбогдуулан хүлэмжийн хийн ялгарлыг 2030 он хүртэл 22,7 хувь бууруулах зорилт тавьсан, энэ хүрээнд салбар бүрт хэрэгжүүлж буй ажлуудыг цаг тухай бүрт нь хийж хэрэгжүүлэх нь чухал байгаа гэдгийг олон улсын бага хурлын үеэр онцоллоо.

НҮБ-ын Байгаль орчны хөтөлбөрийн Ази, Номхон далайн бүс нутаг хариуцсан захирал Дэчин Цэрин : Монгол улсын хувьд агаарын бохирдол их байгаа нь хүн амын эрүүл мэндийн тулгамдсан асуудал болсон нь судалгаагаар нотлогдсон, тиймээс улсын хэмжээлд бодлого боловсруулан анхаарч цахилгаан автомашиныг нэмэгдүүлэх зэрэг асуудлыг хэлэлцэж байгаа нь маш зөв шийдэл гэж үзэж байна. Цаашид ч мөн Монгол улс агаарын бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулахад сэргээгдэх эрчим хүч, хөдөө аж ахуй, аж үйлдвэрийн салбарт анхаарах нь чухал юм.

Д.Оюунчимэг