Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Events

“MONGOLIA MINING 2023” Үзэсгэлэн 12 дахь удаагаа 10 дугаар сард зохион байгуулагдана

 “Mongolia Mining 2023” Олон улсын уул уурхай, газрын тосны үзэсгэлэн арван хоёр дахь жилдээ 10 дугаар сарын 04-06 ны өдрүүдэд Улаанбаатар хотноо Буянт-Ухаа цогцолборт зохион байгуулагдахаар төлөвлөгдөөд байна. Үзэсгэлэнгээр дэлхийн улс орнуудын уул уурхайн салбар дахь шинэ шийдэл, дэвшилтэт технологи бүхий тоног төхөөрөмж, техникийг танилцуулдаг.

Урьд урьдынхаас улам өргөжсөн Mongolia Mining 2023 үзэсгэлэнд дэлхийн олон орныг төлөөлөн 200 гаруй уул уурхайн шилдэг ханган нийлүүлэгч компаниуд оролцох юм. Тухайлбал Англи, Хятад, Турк, Польш, Канад, Австрали, Чех, Энэтхэг, Беларус, ОХУ зэрэг орнууд оролцохоо илэрхийлээд байна. Үзэсгэлэн гаргагчдын дотор геофизикийн хайгуул судалгааны компаниуд, уул уурхайн техник технологи, хүдэр боловсруулах, бутлуурын үйлдвэрийн тоног төхөөрөмж, машин механизм нийлүүлэгчид, тос тосолгооны материал, цахилгаан үүсгүүр, уул уурхайн кабель, гэрэлтүүлгийн систем гэх мэт төрөл бүрийн бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчид, харилцаа холбоо, ложистик, кэйтэринг, кэмп болон нөхөн сэргээлтийн үйлчилгээ эрхлэгчид оролцож бүтээгдэхүүнээ сурталчилна.

Мөн үзэсгэлэнг зорин ирэх хөрөнгө оруулагчид, ханган нийлүүлэгчид болоод бусад зочдод Монголын эрдэс баялгийн салбарын мэдээллийг бүрэн хүргэх зорилгоор салбар дахь тухайн үеийн онцлог сэдвийг хөндсөн төрийн бодлогын хэлэлцүүлэг явуулахын зэрэгцээ тус салбарын компаниудын илтгэл тавигддаг. Жилээс жилд өргөжин тэлж буй Mongolia Mining үзэсгэлэнд уул уурхай төдийгүй зам, барилгын салбарынхан ч оролцож, харилцаа холбоо, хамтын ажиллагаагаа өргөжүүлэн, бизнесээ тэлэх хамгийн чухал гарц юм. Та бүхнийг үзэсгэлэнд оролцож, маркетингийн болон бизнесийн таатай орчинд бүтээгдухүүн үйлчилгээгээ танилцуулахыг урьж байна.

Монголын уул уурхайн салбарын хамгийн том арга хэмжээ болох  “Mongolia Mining 2023”  үзэсгэлэнгийн талбай 80 хувийн дүүргэлттэй үргэлжилж байна.

Mongolia Mining үзэсгэлэнд оролцох бол www.mongolia-mining.com цахим хуудсаар бүртгүүлээрэй.

 

Дэлгэрэнгүй мэдээллийг: 77773010, 80881187