Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

“Вулкан Энержи” Германы литийн үйлдвэрийг байгуулахад зориулж 72 сая ам.доллар босгожээ

Ч.Сансар


Австралийн “Вулкан Энержи Ресурс” компани Германд нүүрстөрөгч ялгаруулдаггүй литийн төслийг хэрэгжүүлэх 72.39 сая долларын хөрөнгө босгох ажлыг эхлүүлсэн тухай пүрэв гарагт мэдэгдэв. 
 
Nobian GmbH нь 177.76 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийж тус компанийн Герман дахь литийн үйлдвэрийн 50%-ийг эзэмших болно хэмээн лити үйлдвэрлэгч 4 дүгээр сарын сүүлээр зарлалаа.
Босгосон хөрөнгийг литийн төслийн I үе шатны бүтээн байгуулалтад ашиглах барилгын материал захиалахад зарцуулна гэж Вулкан компани мэдэгдэв.

Хөрөнгө оруулалтын нэгж хувьцааны үнэ нь 5.10 австрали доллар бөгөөд сүүлийн арилжааны үнээс 17.2% хямдарсан байна.

Эх сурвалж: mining.com