Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Эдийн засаг

Гадаад худалдааны 2023 оны 3 дугаар сарын тойм

2023 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр гадаад худалдааны нийт бараа эргэлтийн хэмжээ өмнөх оны мөн үеэс 2,071 сая ам.доллароор өсөж 5,704 сая ам.долларт хүрсэн байна. Үүнд экспорт 94%-аар буюу 1,822 сая ам.доллароор, импорт 15%-аар буюу 249 сая ам.доллароор өссөн нь нөлөөлөв. Тайлант хугацаанд худалдааны тэнцлийн ашиг өнгөрсөн оны мөн үеэс 1,573 сая ам.доллароор өсөж 1,824 сая ам.долларын ашигтай гарлаа.

Экспорт 2023 оны эхний 3 сарын гүйцэтгэлээр өнгөрсөн оны мөн үеэс 94%-аар буюу 1,822 сая ам.доллароор өсөж 3,764 сая ам.долларт хүрчээ. Уул уурхайн бүтээгдэхүүний өсөлт нь нийт экспортын өсөлтийг бүрдүүлж байна.

Эх сурвалж: Монгол банк