Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

Г.Нэргүй: Түншлэлийн хүрээгээ тэлж, хамтарч ажиллах боломжуудыг судлах зорилготой

 
 “Монгол орноо  бүтээн байгуулцгаая” уриан дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Orgil Turbine Engineering LLC”-ийн Гүйцэтгэх захирал  Г.Нэргүйтэй ярилцлаа.

 

Orgil Turbine Engineering LLC-ийн хувьд хэзээ байгуулагдаж, ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг вэ? 
Манай компани 2012 онд байгуулагдсан. Эрчим хүчний салбарт даралтат сав, зуухны засвар угсралт, түүний туршилт тохируулга, дагалдах ажил үйлчилгээ  чиглэлээр үйл ажиллагаа явуулж,  халаалтын болон цахилгаан зуух, технологийн уур үйлдвэрлэх зуух, зуухны усан болон хуурай шүүлтүүр үнс баригч үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгч компани. 

Танай компанийн бусад үйлдвэрлэгчдээс ялгарах онцлог болон бүтээгдэхүүний давуу тал юу вэ?
Манай компани дотоодын зах зээлд импортыг орлох бүтээгдэхүүн тоног төхөөрөмж үйлдвэрлэж нийлүүлж буй гэдгээрээ онцлог. Үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тоног төхөөрөмжүүд нь эрчим хүчний салбарын дулааны хэрэгцээний тодорхой хэсгийг бүрдүүлэн Монгол Улсын хөгжил дэвшил бүтээн байгуулалтад хувь нэмрээ оруулан ажиллаж байна. 

Бидний үйлдвэрлэж буй бүтээгдэхүүн тоног төхөөрөмжүүд монгол инженерүүдийн оюуны хөдөлмөрийн үр шим, монгол залуусын техник сэтгэлгээ хариуцлага, хүч хөдөлмөр, сэтгэл шингэж үйлдвэрлэгддэг. Бүтээгдэхүүн тоног төхөөрөмжүүд хэдийн хэрэглэгчдийн итгэл хүлээсэн аюулгүй найдварт ажиллагааг ханган ажиллаж байгаа бөгөөд эрчим хүч эдийг засгийн өндөр хэмнэлт үзүүлдгээрээ давуу талтай 

Build Mongolia 2023 үзэсгэлэнд анх удаа оролцох гэж байна. Тус үзэсгэлэнд оролцохын ач холбогдлын талаар юу гэж хэлэх вэ?
Тус үзэсгэлэнд манай компани анх удаагаа оролцох гэж байна. Манай компани төлөвлөгөөт ажлынхаа хүрээнд бүтээгдэхүүнийхээ хүчин чадал, нэр төрлөө нэмэгдүүлэн автомат галлагаатай зуухнууд үйлдвэрлэлд нэвтрүүлэхэд бэлэн болоод байгаа энэ талаар танилцуулгыг мөн хийнэ. Мөн шинэ дэвшилтэт  бүтээгдэхүүн үйлчилгээ, эрчим хүчний технологийн хөгжлүүдтэй танилцаж, эрчим хүчний форумд оролцож харьяа яамны одоогийн авч хэрэгжүүлж байгаа бодлогын талаар мэдээлэл авч туршлага солилцохыг зорьж байна. Дотоодын үйлдвэрлэгч нарт шинэ ямар  боломж  бололцоо байгааг судлах, түншлэлийн хүрээгээ тэлж хамтарч ажиллах боломжууд судлах гэх мэт олон талын ач холбогдолтой гэж  үзсэний үндсэн дээр оролцож байна. 

Үзэсгэлэнгийн үеэр танай компани ямар төрлийн бүтээгдэхүүнээ онцлон танилцуулах вэ? 

Энэхүү үзэсгэлэнд стандартын дагуу чанарын өндөр түвшинд үйлдвэрлэгдэж буй халаалтын зуух, цахилгаан зуух, технологийн уур үйлдвэрлэх зуух, утааны хос шүүлтүүрээ танилцуулна. Мөн манай компани Үйлдвэрлэл урлалын политехникийн коллежтой хамтарсан гагнуурчин бэлтгэх сургалт явуулдаг бөгөөд сургалт хөтөлбөрийн талаар танилцуулах, хүний нөөц бүрдүүлэх зорилготой.