Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Саудын Араб зах зээлийг тогтворжуулах урьдчилан сэргийлэх арга хэмжээ авч байна


Ч.Сансар


ОПЕК болон гишүүн орнуудын  үйлдвэрлэгчдийн  олборлолтын хэмжээ өнгөрсөн сард өдөрт 680,000 баррелиар буурч, 37.64 сая баррель болсон гэж эрчим хүчний мэдээллийн агентлаг “Energy Intelligence” энэ долоо хоногт хийсэн үнэлгээндээ мэдэгдэв. Энэ нь  сүүлийн 10 сарын хамгийн том бууралт юм байна.

Дээрх орнуудын газрын тосны олборлолтын бууралтын дийлэнх хувийг буюу гуравны хоёрыг Орос, Нигери бүрдүүлжээ. “Energy Intelligence”-ийн мэдээлснээр Орос, Нигерийн газрын тосны олборлолтын бууралтын нийт хэмжээ нь  3 дугаар сард өдөрт 440,000 баррель болсон байна.

Өнгөрсөн сард ОПЕК болон гишүүн орнуудын газрын тосны олборлолт 2022 оны 5 дугаар сарын түвшинд хүрч буурсан бөгөөд нийт олборлолтын хэмжээ нь тогтоосон хамтын квотоос 2.5 сая баррелиар бага байна. Энэ нь Energy Intelligence”-ийн үнэлгээгээр өнгөрсөн оны 10 дугаар сараас хойш нийт квот болон бодит үйлдвэрлэлийн хоорондох хамгийн том зөрүү юм.

ОПЕК болон гишүүн орнуудын  томоохон үйлдвэрлэгчид энэ сарын 2-нд энэ оны 5-12 дугаар сарын хооронд нийт олборлолтоо өдөрт 1.16 сая баррель хүртэл бууруулахаа зарлав. 

Дэлхийн тэргүүлэгч  түүхий нефть экспортлогч Саудын Араб өдөрт олборлолтоо 500,000 баррелиар бууруулж, энэ алхам нь "газрын тосны зах зээлийн тогтвортой байдлыг хангахад чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ" гэж мэдэгдэв.

Саудын Арабаас гадна Ирак, Арабын Нэгдсэн Эмират (АНЭУ), Кувейт зэрэг ОПЕК-д чухал байр суурь эзэлдэг орнууд, мөн ОПЕК-ийн гишүүн Алжир, Габон, ОПЕК-ийн гишүүн бус Оман, Казахстан зэрэг улсууд өдөрт 1.16 сая баррелиар олборлолтоо багасгахаа мэдэгдэв. 

ОПЕК-ээс Ирак 211,000 баррель, АНЭУ 144,000, Кувейт 128,000 баррелиар бууруулахаар төлөвлөж байна. Саудын Арабын зарласан 500,000 баррелийг нэмбэл Ойрхи Дорнодоос бараг 1 сая баррель нефть болж ирэх сард нийлүүлэлт нь зогсоно гэсэн үг.