Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ярилцлага

 “Бүтээн байгуулалт 2023”  Барилга, Дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын үзэсгэлэн 2023 оны дөрөвдүгээр сард зохион байгуулагдана

“Монгол орноо бүтээн байгуулцгаая” уриа дор зохион байгуулагдаж байгаа барилга, дэд бүтэц, эрчим хүч, уул уурхайн салбарын нэгдсэн үзэсгэлэн 3 дахь жилдээ дөрөвдүгээр сарын 19-21-ний өдрүүдэд “Степпе Арена-Мөсөн Өргөө”-д зохион байгуулагдах гэж байна. Үзэсгэлэнгийн оролцогч байгууллага “Хасу Мегаватт ХХК”-ийн гүйцэтгэх захирал Т.Оргил ярилцлаа.

“Хасу Мегаватт ХХК үүсгэн байгуулагдаад 20 гаруй жил болж байна. Энэ хугацаанд хэдэн салбарт ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг болсон бэ?

Манай компани нь Эрчим хүч, барилга угсралт, Уул уурхай, Төмөр хийц үйлдвэрлэл, Мэргэжлийн сургалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг.

Одоогоор Герман улсын УЕЗА компанитай хамтарч герман технологиор цахилгаан түгээх дэд өртөөний угсралт үйлдвэрлэлтийн ажил, Оюу толгой дах дулааны төв станцын ашиглалт, өндөр даралтат зуухны засвар үйлчилгээ, далд уурхайн чухал барилга байгууламжийн төсөлд даацын болон даралтат ган хийцүүд үйлдвэрлэх, Хэнтий аймагт 36 мВт – н Дулааны станцын барилга угсралтын төслүүд дээр ажиллаж байна.

Мөн мэргэжилтэй ажилтан бэлтгэх чиглэлээр Герман – Монгол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийг байгуулж нарийн мэргэжлийн гагнуурчин, барилгын цахилгаанчин, токарь-фрезер, даралтат сав, шугам хоолойн засварчин бэлтгэн 11 дэх жилдээ үйл ажиллагааг явуулж байна.

Бид Австрали технологи нэвтрүүлж  дулаан алдагдалгүй амины орон сууц барих шинэ төслийг эхлүүлээд явж байна.

 

Сүүлийн жилүүдэд байгууллагууд чанар стандартыг эрхэмлэдэг болсон байна. Танай байгууллагын хувьд юуг зорьж ажилладаг вэ. Ажлын гүйцэтгэл дээрээ хэр баталгаа өгдөг вэ.

2016 оноос бид үйл ажиллагаандаа ISO 9001:2015, ISO 45001:2018 олон улсын стандартуудыг хэрэгжүүлэн ажиллаж байна. Манай хийсэн ажил бүхэн компанийн нэр хүндийг илтгэдэг учир мэргэжлийн ёс зүйтэй, өндөр ур чадвартай баг хамт олноор харилцагчийн шаардлагад нийцсэн бүтээгдэхүүн үйлчилгээг үзүүлдэг.

 

Бүтээн байгуулалтын салбарыг нэгтгэсэн Build Mongolia 2023 үзэсгэлэнд ороцлох болсон. Тус үзэсгэлэнд оролцох болсон шалтгаан болон ач холбогдлын талаар дурдвал.

Монгол улсын эдийн засагт чухал нөлөө үзүүлэх төсөл хөтөлбөр, бүтээн байгуулалтууд энэ онд эхлэн гэж харж байна. Үүнтэй холбоотойгоор даацын болон өндөр даралтын ган хийц үйлдвэрлэх төмөр хийцийн үйлдвэр мөн өндөр зэрэглэлийн гагнуурын үйлчилгээгээ танилцуулж, санал болгохоор оролцож байна.

 

Үзэсгэлэнгийн үеэр ямар тоног төхөөрөмж, үйлчилгээгээ онцлох вэ?

Энэхүү үзэсгэлэнд Австрали улсын технологийн үндсэн хийцлэлтэй, Panelize буюу барилгыг үйлдвэрт бүрэн үйлдвэрлэж барилгын талбайд угсарснаар угсралтын ажлын зардлыг хэмнэх, жилийн аль ч улиралд барих боломжтой дулаан алдагдалгүй шинэ технологиор амины орон сууц барих төсөл хэрэгжүүлэгч ENSIO LLC, Сард 150 тонн ган хийц үйлдвэрлэх хүчин чадал бүхий Төмөр хийцийн үйлдвэр, 400кВа, 630кВа, 800кВа хүчин чадалтай 10/04кВ дэд өртөө үйлдвэрлэл, угсралтын Уеза Улаанбаатар энержи ХХК  болон Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран өөрийн Герман – Монгол мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв – д олон улсын сертификаттай мэргэжлийн гагнуурчин бэлтгэх хөтөлбөрийг тус тус танилцуулна. Нэмж дурдахад уг хөтөлбөрийг Германд бэлтгэгдсэн мэргэжлийн сургагч багш нар хариуцан ажиллаж байна. 

 

Сэтгэгдэл (2)

  • Ganchimeg (202.55.188.119)
    saihan yriltslaga bolson bna.
    2023 оны 04 сарын 21 | Хариулах
  • Battsetseg (122.201.22.68)
    Bayr hurgei. Manai 100 jiliin tuuht 1-r suguuliin maani bas neg baharhalt suragch shuu.
    2023 оны 04 сарын 12 | Хариулах