Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

ОХУ Латин Америк руу дизель түлшний экспортоо нэмэгдүүллээ

Ч.Сансар

МОСКВА, 4 дүгээр сарын 10 (Ройтерс) – Оросоос Европ руу нефтийн бүтээгдэхүүнд  тавьсан хориг арга хэмжээний улмаас Орос улс Бразил болон Латин Америкийн бусад орнууд руу дизель түлшний экспортоо нэмэгдүүлэх болсон хэмээн Refinitiv Eikon мэдээллээ.

Европын нефть боловсруулах үйлдвэрүүд өөрийн хэрэгцээгээ бүрэн хангах дизель түлш үйлдвэрлэдэггүй байсан бөгөөд гол нийлүүлэгч нь Орос байлаа. Гэвч 2 дугаар сарын 5-наас хойш Европын Холбоо Оросын нефтийн бүтээгдэхүүнд бүрэн хориг тавьж, улмаар Оросууд дизель түлшээ Ази, Африк, Ойрхи Дорнод руу  нийлүүлж тээвэрлэж эхэлсэн.

Өнгөрсөн сард Орос 580 гаруй мянган тонныг Латин Америк тэр дундаа   Өмнөд Америк руу тээвэрлэсэн. Үүнд 440 мянган тонныг Бразил руу, 140 мянган тонныг Панам, Уругвай, Куба руу тээвэрлэсэн гэж Refinitiv мэдээллээ.
ОХУ-ын хяналтад байдаг далайн боомтуудаас Бразилд 2022 онд 74.000 тонн дизель түлш нийлүүлсэн бол 2023 оны 1-3 дугаар сард нийт 663.000 тонн нийлүүлсэн байна.