Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Хятадад гангийн эрэлт суларч байна

Ч.Сансар

Хятадын гангийн эрэлт суларч,  төмрийн хүдрийн үнэ буурч байгаа талаар пүрэв гарагт мэдээллээ.
Арматур, катанка төмөр зэрэг барилгын ган хийцийн  үйлдвэрлэл энэ сарын 6-ны байдлаар өмнөх долоо хоногтой харьцуулахад 1.04%-иар буурч, 4.23 сая тонн болжээ. Mysteel зөвлөх компанийн мэдээлснээр дээрх хоёр бүтээгдэхүүний эрэлт өмнөх долоо хоногтой харьцуулахад 6.7%-иар буурч 4.36 сая тоннд хүрсэн байна.
 
Хятадын хойд бүс рүү импортолсон 62%-ийн агууламжтай төмрийн хүдрийн үнэ 0.45%-иар буурч, нэг тонн нь 119,24 ам.доллар болсон нь нэгдүгээр сараас хойших хамгийн доод үзүүлэлт боллоо.

Даляний түүхий эдийн бирж (DCE) дээр өнгөрсөн оны есдүгээр сард хамгийн ихээр арилжиж байсан  төмрийн хүдрийн фьючерсийн үнэ 1%-иар буурч, тонн нь 793 юань (115.35 ам.доллар) болж, өнгөрсөн  хоёр долоо хоногийн хувьд хамгийн доод түвшинд хүрсэн байна.

Хятадын Үндэсний Хөгжил Шинэчлэлийн Хороо мягмар гарагт төмрийн хүдрийн зах зээлд тавих хяналтаа чангатгаж, үнийн өсөлтийг зориудаар нэмэхгүй байхыг фьючерсийн худалдаа эрхэлдэг компаниудад уриаллаа.

 "Хамгийн чухал зүйл бол одоогийн (гангийн) бодит эрэлт юм. Хэрэв эрэлт хүлээлтийн дагуу өсөж чадахгүй бол (төмрийн хүдрийн) энэ нь үнэ ханшид ч нөлөөлж магадгүй" гэж Шанхайд байрладаг төмрийн хүдрийн шинжээч хэлэв.

Everbright Futures-ийн шинжээчид "Сүүлийн үед гангийн эрэлт харьцангуй суларч, үйлдвэрлэл нэмэгдэж, үнэ буурахад хүргэж байна" гэж тэмдэглэжээ.