Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

МИАТ компани Бээжин хот руу тогтмол нислэг хийж эхэллээ

А.Халиун

МИАТ ТӨХК 2023 оны нэгдүгээр сарын 30-ны өдрөөс БНХАУ-ын Бээжин хотын чиглэлд тогтмол нислэг үйлдэж эхэлжээ. 2020 онд цар тахал гарч БНХАУ зорчигч тээврийн гадаад нислэгүүдээ цуцалснаас хойш хоёр жилийн дараа иргэний нислэг сэргэж буй нь энэ юм.

Бээжингийн нислэгийг долоо хоног бүрийн даваа, баасан гарагт хийх бөгөөд тийзний үнэ хоёр талдаа 1.208.000 төгрөгөөс эхэлж буй аж.

Цар тахлаас сэргийлэх зорилгоор БНХАУ руу зорчигчдод 48 цагийн дотор PCR шинжилгээ хийлгэж, сөрөг хариутай байх шаардлага тавьж байна.

ЗТХЯ-наас агаарын тээврийн нислэгийн давтамжийг нэмэгдүүлэх бодлого барьж буй бөгөөд энэ хүрээнд манай улс 2023 онд том оврын дөрвөн онгоц оруулж ирэхээр төлөвлөсөн. Эхнийх нь тавдугаар сард МИАТ компани “Боинг 787-900” онгоц оруулж ирэх гэрээ хэлцэл хийсэн. Ойрын үед АНУ, Унгар, Англи, Грек, Испани, Катар, Кувейт рүү шууд нислэгтэй болохыг зорьж байна” хэмээн Зам тээвэр, хөгжлийн сайд  С.Бямбацогт цахим хуудсаараа дамжуулан мэдээлэв.