Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Ертөнц

Уул уурхайн салбарт ажиллагсдын дундаж нас нэмэгдэж байна

Ч.Сансар


Уул уурхай, металлын салбарт боловсон хүчний дундаж нас нэмэгдэж, туршлагатай ажилтнуудын ихэнх нь тэтгэвэрт гарах нь ойртож, тус салбарт шинээр ажилд орж байгаа хүмүүсийн тоо цөөрч байгаа нь салбарын хувьд тулгамдсан асуудал болж байна гэж Deloitte компанийн тайланд дурджээ.
 
Уул уурхай, металлын салбарын 2023 оны хөгжлийн чиг хандлагыг судалсан уг тайлан металл, эрдэс баялгийн эрэлт хэрэгцээ нэмэгдэж байгаа энэ үед мэргэжлийн боловсон хүчний ур чадвар, нарийн технологи эзэмших  мэдлэгийн цар хүрээ алдагдах аюул тулгарч буйг онцоллоо.

Одоогийн байдлаар уурхайн олон ажилчид 46-гаас дээш настай бөгөөд туршлагатай инженерүүдийн бараг 50% нь ойрын арван жилд тэтгэврийн насанд хүрнэ.

АНУ-д сүүлийн 10 жилд уул уурхайн ажилчдын тоо 20.4%-иар буурчээ. Канадад 2030 он гэхэд 80-120 мянган ажилчин авах шаардлага үүснэ. Ирэх арван жилийн хугацаанд орчин үеийн технологийн нөлөөгөөр олон ажлын байр өөрчлөгдөнө гэдгийг тус тайланд онцолжээ.

Үргэлж өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангаж, бизнесийн хөгжлөөс хоцрохгүйн тулд ур чадварт суурилсан загварт шилжих боломжтой гэж Deloitte таамаглаж байна.

"Ялангуяа алсын зайнд ажилладаг төвүүд буюу "мэдрэлийн төвүүдийг" ашиглах нь шинэ мэдлэг, ур чадвартай мэргэжилтнүүдийн хэрэгцээг үүсгэнэ. Жишээ нь “Мэдрэлийн төв”-ийн зохион байгуулагч, өгөгдөл судлаач, мастер төлөвлөгч, багийн гүйцэтгэлийн судлаач эрдэмтэн" зэрэг багтана гэж Deloitte тэмдэглэв.

Үргэлж өөрчлөгдөж буй эрэлт хэрэгцээг хангаж, бизнесийн хөгжлөөс хоцрохгүйн тулд ур чадварт суурилсан загварт шилжих боломжтой гэж Deloitte таамаглаж байна.

"Уул уурхайн компаниудын энэ асуудалд эрс өөрчлөлт, шинэчлэл хийх  боломжийг олж харах  жишээ бусад салбаруудад бий" гэж Deloitte онцолжээ. Жишээлбэл, Unilever компани чадварлаг, авъяаслаг ажилтнуудад байгууллага дотор янз бүрийн төсөл, даалгавар дээр чөлөөтэй ажиллах боломж олгодог. Эдгээр ажилтнууд үндсэн ажилтан эсвэл 'U-Worker' байж болно. “U-Worker” гэдэг бол Unilever компанитай богино хугацаанд хэд хэдэн төсөл хэрэгжүүлэх гэрээ байгуулдаг, доод хэмжээний баталгаат цалинтай ажилтныг хэлдэг юм.”