Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хоёр дахь дуудлага худалдаагаар 64 мянган тонн нүүрс арилжжээ

А.Халиун

“Эрдэнэс Тавантолгой” хувьцаат компани 2023 оны хоёрдугаар сарын 10-ны өдөр буюу өнгөрсөн баасан гарагт хоёр дахь цахим арилжааг зохион байгуулж, 64 мянган тонн нүүрс биржээр худалджээ.

Засгийн газраас нүүрсээ уурхайн амны үнээр хямд арилждаг байдлыг зогсоож, олон улсын жишгийн дагуу биржийн дуудлага худалдаагаар борлуулах бодлого ийн хэрэгжиж эхлэв.

Тус компани хоёрдугаар сарын 9-ний пүрэв гарагт Монголын хөрөнгийн биржтэй хамтран Экспортод гарах нүүрсний анхны цахим арилжааг амжилттай зохион байгуулсан бөгөөд тус арилжаагаар 32 мянган тонн коксжих нүүрсийг тонн тутамд нь 179.1 ам.доллараар арилжсан юм.