Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Манайхаас нүүрс авдаг БНХАУ-ын 150 харилцагч Монголд ирнэ  

А.Халиун

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас 2023 оны хоёрдугаар сарын 27-ны өдөр манай улсаас нүүрс худалдан авдаг  БНХАУ-ын 150 харилцагчийн төлөөллийг Монгол Улсад урьжээ.  

“Урд хөршийн харилцагчдадаа бид Биржийн хуулийн давуу талыг танилцуулж, биржээр нүүрсээ аваарай, цаашид зөвхөн биржээр ил тод борлуулна. Хуучин арга барилаар дарга руу хандах зэрэг асуудлыг өөр  замаар шийдэх гэж цаг хугацаа алдах, аж ахуйн нэгжид чирэгдэл саад учруулах, үйл ажиллагаанд гарч буй саад бэрхшээл, алдаа оноог шийдэх, аливаа асуудалд тулгарч буй асуудлыг шуурхай  шийдвэрлэх  зэрэг   талаар мэдээлэл өгнө” гэж УУХҮ-ийн сайд Ж.Ганбаатар мэдээлэв.

-Манай тал нүүрсээ хил дээр хүргэж өгнө гэсэн үг үү?
Манай улс биржээр худалдаалсан нүүрсээ өөрөө тээвэрлэлтээ хариуцан хил дээр хүргэж өгнө. Худалдан авагч тал хүсвэл хил гаргаад, Ганцмод боомтод хүргэж өгнө гэлээ.