А.Халиун
Гаалийн байгууллага нь 2022 оны тодотголоор 4.1 их наяд төгрөг Улсын төсөвт төвлөрүүлэх үүрэг хүлээжээ. Орлогыг 4.7 тэрбум орчим төгрөг болгон нэмэгдүүлж, 114 хувийн гүйцэтгэлтэй буюу 570.4 тэрбум төгрөгөөр давуулан биелүүлсэн байна.
Орлогын гүйцэтгэлийг өнгөрсөн онтой харьцуулбал нийт орлого 1.1 тэрбум төгрөг буюу 33.1 хувиар өссөн үзүүлэлт аж.
Татварын орлогын гүйцэтгэл
Орлогыг 2021 оны дүнтэй харьцуулбал:
-Гаалийн албан татвар 349.1 тэрбум төгрөг
-Нэмэгдсэн өртөгийн албан татвар 820.7 тэрбум
-Архи, дарсны онцгой албан татвар 15.1 тэрбум төгрөг
-Тамхины онцгой албан татвар 10.9 тэрбум төгрөг
-Суудлын автомашины онцгой албан татвар 79.2 тэрбум төгрөг
-Өөрийн орлого 9.7 тэрбум төгрөг
-Автобензин, дизелийн түлшний албан татвар 2.8 тэрбум төгрөг
-Хураамжийн орлого 22.2 тэрбум төгрөгөөр тус тус өссөн хэмээн ГЕГ-аас мэдээлэв.
Харин автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар 152.2 тэрбум төгрөг, экспортын орлого 18 сая төгрөгөөр тус тус буурсан байна.
2022 онд онцгой албан татвартай суудлын автомашины гаалийн татварын орлогыг 260 тэрбум төгрөгт хүргэхээр төлөвлөснөөс 281.8 тэрбум төгрөг төвлөрүүлж, 108.4 хувиар давуулан биелүүлжээ. Энэ нь өнгөрсөн оны үетэй харьцуулахад 79.2 тэрбум төгрөгөөр өссөн дүнтэй гарчээ.
Өнгөрсөн онд онцгой албан татвартай 63331 ширхэг суудлын автомашин импортолсон нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 8014 ширхэг буюу 14.5 хувиар өссөн үзүүлэлт юм. Үүнээс хос тэжээлт болон шингэрүүлсэн хийгээр ажилладаг суудлын автомашин 7103 ширхэгээр, бусад суудлын автомашин 911 ширхэгээр тус тус өссөн хэмээн тайланд дурдсан байна.