Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монголбанк нэгдүгээр сард 519.8 кг үнэт металл худалдан авчээ

А.Халиун

Монголбанк 2023 оны нэгдүгээр сард нийт 519.8 кг үнэт металл худалдан авчээ. Дархан-Уул аймаг дахь Монголбанкны хэлтэс 44.2 кг, Баянхонгор аймаг дахь Монголбанкны хэлтэс 28.9 кг үнэт металл тус тус худалдан авсан байна.
 
Монголбанкны үнэт металл худалдан авах үнийг дэлхийн зах зээл дээрх үнээр тогтоодог. 2023 оны нэгдүгээр сард алт худалдан авах дээд үнэ 216.205 төгрөг байсан бол дундаж үнэ 210.307 төгрөг байв.