Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Монгол Улс авлигын индексээр 33 оноо авч 180 улсаас 116-д жагслаа 

А.Халиун

Сүүлийн таван жилд Монголын авлигын төсөөллийн индексийн оноо анх удаа буурсан. 2017 онд 36 оноо авч 180 орноос 103  дугаарт жагсаж байсан. Харин 2019, 2020, 2021 онд 35 оноо авч зогсонги байдалд орсон бол 2022 онд 33 оноо авч 180 улсаас 116-д жагсаж байна. 

ХБНГУ-д төвтэй “Транспэрэнси Интернэшнл” байгууллагаас 2023 оны нэгдүгээр сарын 31-ний өдөр нэгэн цагт дэлхий нийтийн 2022 оны авлигын төсөөллийн индексийг зарлалаа. 

“Транспэрэнси Интернэшнл Монгол” байгууллагын тэргүүн Л.Төр-Од, "Транспэрэнси Интернэшнл” байгууллага 1993 онд байгуулагдсан, 30 жил үйл ажиллагаа явуулж байгаа. Авлигын төсөөллийн индексийг 1995 оноос хойш дэлхий нийтийн ихэнх улс орныг хамруулан олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн индекст суурилан судалгаа хийдэг. Энэ судалгаа нь тухайн улсын гадаад харилцаа, гадаадын хөрөнгө оруулалтыг шийдвэрлэхэд нөлөө үзүүлдэг чухал судалгааны арга хэрэгсэл болсон хэмээн онцлов. 

"Транспэрэнси Интернэшнл Монгол" ТББ нь 2003 онд байгуулагдсан ба авлигын түвшний индексийн судалгааг Монголд анх 1998 онд хийж, 1999 оноос хойш өнөөг хүртэл жил бүр Монголд авлигын төсөөллийн индексийг гаргаж байна. Авлигын индексийн судалгаанд ихэвчлэн бие даасан хараат бус хөндлөнгийн судлаачид ажилладаг. Судлаач, шинжээчдээс гадна хувийн хэвшлийн байгууллага, компанийн захирлуудын байр суурь, санал бодлыг заавал тусгадаг. 

Байр суурь, санал бодлыг сонсох, ярилцлага аваад зогсохгүй судалгаа авдаг. Төрийн байгууллага болон нийтийн буюу төрийн албан дахь авлигын үзүүлэлтийн хэмжин, дүгнэлт болон зөвлөмж гаргадаг. 

“Транспэрэнси Интернэшнл” авлигын индексийг хөндлөнгийн 3-16 хүртэлх эх сурвалжид суурилж гаргадаг. Монгол Улс гэхэд анх гурван эх сурвалжид судалгаа хийж байсан бол өнөөдөр найман эх сурвалжтай болох жишээтэй. Дэлхий дахинд хамгийн бодит, хараат бус судалгаа гэж үздэг учир судалгаанд хамрагдаж буй улс орны тоо жил ирэх тусам нэмэгдэж байна. 

Авлигын индекс юуг хэмждэг вэ? Үндсэн 5 асуудлыг анхаарч судалгаа гаргадаг. Үүнд: 
-Хээл хахууль 
-Улсын болон орон нутгийн төсвийг хууль бусаар захиран зарцуулсан байдал
-Хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн эрх мэдэл, албан тушаалаа урвуулан ашигласан байдал
-Төрийн албан хаагчдын дунд танил тал, найз нөхөд албан тушаалтны шахалтаар төрийн албан дахь авлигын асуудлыг авч үзнэ 
-Хувийн ашиг сонирхлын үүднээс бүлэг этгээдүүд, корпориаци компаниуд зэрэг бүлэг этгээдүүд төрийн өндөр албан тушаалтнуудад авлига өгч өөрийн ашиг сонирхолд нийцсэн шийдвэр гаргуулах 


“Транспэрэнси Интернэшнл” (www.transparency.org) өнөөдөр нийтлэн мэдээлж буй Авлигын Төсөөллийн Индекс /АТИ/ 2022 нь нийт дэлхий дахинд авлигатай тэмцэхэд дэвшил гаргаж чадахгүй байгааг харуулж байна. 2017 оноос хойш дэлхийн нийт улс орнуудын 95 хувь нь авлигын түвшин бага зэрэг буурсан буюу огт ахиц гараагүй байна. Зарим бүс нутагт авлигын түвшин өссөн үзүүлэлт байгааг хэлэх хэрэгтэй. 

"Транспэрэнси Интернэшнл”-ийн ажлын алба Берлин хотод байрладаг. Тус жлын албанаас хариуцаж 13-16 эх сурвалжаарр гаргасан судалгааг нэгтгэн, өөрийн аргачлалаар боловсруулж оноо олгож, байр эзлүүлдэг. Оноо олгохдоо аль нэг сэдвээр гүнзгий судалж үзүүлэхийг эрмэлздэг юм. 2022 онд авлигын төсөөллийн индексийг гаргахдаа зэвсэгт мөргөлдөөн, энх тайван аюулгүй байдлын асуудлыг чухалчилж авч үзсэн. 

ОХУ, Украины зэвсэгт тэмцэл нь дэлхий нийтийг хамарсан асуудал болсон. Ардчилсан нийгэмд ард иргэд авлигыг уг үндсээр нь устгахын төлөө нэгдэх ёстой. Авлигын эсрэг олон нийтийн дуу хоолойг нэгтгэснээр бид илүү аюулгүй байдал, хөгжил дэвшлийг авчирна гэж "Транспэрэнси Интернэшнл-ийн Гүйцэтгэх захирал Даниаль Эриксон хэлсэн. 

Авлигыг бүх шатанд арилгаж байж хөгжил дэвшилд хүрнэ. Ядуурал авлигатай шууд холбоотой. Авлига их байх тусам тухайн улс орон улам ядуу, орлогын тэгш бус байдал байна гэж хэлсэн. 

Ардчилал багатай байх тусам авлига хамгийн өндөр байдаг. Хамгийн амар амгалан, нийгмийн аюулгүй байдал хангагдсан улс орнуудад авлига бага байна гэж үзсэн. Авлига өндөртэй орнуудад аюулгүй байдал алдагддаг гэдгийг сүүлийн таван жилийн судалгааны үр дүн харуулж байна. Авлигажсан улс орнууд гэмт хэрэгтэй, ялангуяа зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх чадахгүй байна гэсэн дүр зураг харагдсан. Хууль сахиулах байгууллагынхан авлигад автаж, хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэсэн үг хэмээт. 

100 оноо авах  ёстой. Оноо өндөр байр тусам авлига бага. Оноо буурах тусам авлига өндөр гэсэн үг.

Авлига хамгийн ихтэй орнуудыг харвал дайн мөргөлдөөнтэй, буурай хөгжилтэй улс орнууд байна. Умард солонгос хамгийн авлигажсан улс орныг тэргүүлж байна. 

Өндөр өөрчлөлт орсон улс орнууд

 /Ногоон- авлига багассан орнууд Улаан-авлига ихэссэн улс орнууд/

 2017 оноос хойш авлига хамгийн их нэмэгдсэн болон багассан улс орнуудыг үзүүлж байна. 

 
Авлигын төсөөллийн индекс Монголд: 

Сүүлийн таван жилд Монголын авлигын төсөөллийн индексийн оноо анх удаа буурсан. 2017 онд 36 оноо авч 180 орноос 103-рт жагсаж байсан. 2019, 2020, 2021 онд 35 оноо авч зогсонги байдалд байсан бол 2022 онд 33 оноо авч 180 улсаас 116-д жагсаж байна. 

Монгол Улсад сүүлийн 5 жилд авлигын индекс 30-36-д хэлбэлзэж байгаа нь ардчилсан тогтолцоо бэхжээгүй, гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлдэг улс төрийн намуудын төлөвшил муу байгааг шууд харуулж байна. Өөрөөр хэлбэл Монгол Улс ухрах тийшээ байгааг авлигын индекс харуулж байна. 

Монголын авлигын индексийг гаргахдаа дараах найман эх сурвалжийг ашигласан. 

Дараах 8 эх сурвалж дээр УЛААН-аар тэмдэглэсэн бол оноо буурсан, НОГООН бол оноо нэмэгдсэн. 

Зургийг харвал хүснэгтийн долоодугаарт заасан Varieties of Democracy (V-Dem) буюу ардчиллын үнэлгээгээр Монгол Улс огцом оноо алдаж 34-өөс 28 болж буурсан байна. 

Өмнөх судалгаануудад Монгол Улс ардчиллын үнэлгээгээр 31-ээс доош оноо авч байгаагүй. Энэ бол засаг төр авлигад өртөмтгий, төрийн албан хаагчид авлигад хамгийн их оролцож байгаар харуулж буй юм. Ардчилалтай байвал авлигаас хамгийн ангид байж чаддаг хэмээн онцлов. 

“Транспэрэнси Интернэшнл” байгууллага өөрөө судал хөндлөнгийн хараат бус 13 эх сурвалжийн үнэлгээг судлаад өөрийн аргачлалд тулгуурлан нэгдсэн дүгнэлтийг өгдөг тул хамгийн бодит дүгнэлт гэж үздэг байна.