Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

“Эрдэнэт үйлдвэр”-ийнхэн ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ

А.Халиун

“Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-ын  Засвар, механикийн заводын Механик цехийн ажилтнууд санаачлан ажлын байран дахь хорт утааг 3-4 дахин бууруулжээ.  Механик цехийн Металл хийцийн хэсэг дэх плазмаар боловсруулах суурь машинд зүсэлтээс хорт хий болон утааны ялгарах хэмжээ хэт өндөр гардаг нь хэмжилтээр тогтоогдсон.

Үүнийг шийдэх зорилгоор суурь машин дээр сорох төхөөрөмж шинээр хийж суурилуулснаар утаа, хорт хий багасаж, хэвийн хэмжээнд хүрсэн байна. Тус цехийн Урлан бүтээх хэсэгт нь мөн химийн хорт бодис ялгарч үнэртдэг бөгөөд түүнд мөн адил сорох төхөөрөмж хийж байрлуулснаар ажиллах орчноо сайжруулж, үйлдвэрийн ажилчдын эрүүл мэндийг хамгаалах үр дүнтэй ажил болжээ.

Засвар механикийн завод  нь үйлдвэрлэлд өдөр тутам ашигладаг цутгамал эд анги, механик боловсруулалттай бүтээгдэхүүн, металл хийцийн стандартын бус тоног төхөөрөмж, резнэн эдлэлийн бүтээгдэхүүнүүд үйлдвэрлэдэг.