Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ

2023-01-23

Монгол-Австралийн хамтарсан АМЕР төслөөс санхүүжүүлэн Монголын уул уурхайн үндэсний ассоциациас хэрэгжүүлж буй Хариуцлагатай уул уурхай” хөтөлбөрийн хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалт өнөөдөр эхэллээ. Монголын уул уурхайн үндэсний ассоциацийн (МУУҮА) санаачилгаар 2019 онд “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс-ийг анх боловсруулж, түүнийг хэрэгжүүлэх Санамж бичигт уул уурхайн үйл ажиллагаа эрхэлдэг найман аж ахуйн нэгж  нэгдсэн юм. Өнгөрсөн жил 22, энэ онд зургаан байгууллага нэмэгдсэн байна. Уг кодекс нь хуульд шаардсанаас давуулж сайн дурын үндсэн дээр хариуцлагатай уул уурхайн үйл ажиллагаа явуулах стандарт юм.

Энэхүү хөтөлбөр нь “Хариуцлагатай уул уурхайн сайн дурын кодекс”, кодексийг хэрэгжүүлэх заавар, өөрийн үнэлгээ хийх заавар гэсэн гурван баримт бичгээс бүрддэг. Тухайн хөтөлбөрт нэгдэж байгаа байгууллага эхний жилд кодексийг нэвтрүүлэх сургалтад хамрагдах, кодексийн дагуу өөрийн үнэлгээ хийж тайлан гаргах, өөрийн үнэлгээ хийх явцдаа зөвлөгөө авах гэсэн үе шатуудыг дамждаг аж. Сургалтын ач холбогдол нь тухайн байгууллага аж ахуйн нэгж өөрөө өөрийгөө үнэлэхээс гадна хөндлөнгийн үнэлгээчдээр үнэлүүлэх боломжтой болж байна. Хөндлөнгийн үнэлгээний мэргэжилтэн бэлтгэх сургалтад нийтдээ 60 гаруй хүн оролцохоор бүртгүүлжээ.

Тэдгээрээс төрийн захиргаа, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, иргэний нийгмийн байгууллага болон мэргэшсэн аудиторууд гээд тал бүрийн оролцоог ханган 26 суралцагчдыг сонгон шалгаруулжээ. Сургалт таван хоног үргэлжилнэ.Хөндлөнгийн үнэлгээчин бэлтгэснээр тухайн хувь хүний эрх ашиг сонирхол орохгүйгээр хараат бусаар үнэлгээг хийх боломжтой болно.Энэхүү хөндлөнгийн үнэлгээг 2-3 жилийн давтамжтайгаар тогтмол хийх юм. Монголын уул уурхайн үндэсний ассоциаци хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэхийн тулд олон талын оролцоог хангасан олон талт зөвлөлийг бий болгохоор төлөвлөж байна. Олон талт зөвлөлд орон нутгийн иргэд, иргэний нийгмийн байгууллага, төр орон нутгийн захиргааны байгууллагууд, хувийн хэвшлүүд гээд тал бүрийн төлөөлөл оролцох юм. Энэ зөвлөл тухайн компани өөрийгөө хэрхэн зөв үнэлснийг мөн хөндлөнгийн үнэлгээчин хэрхэн яаж үнэлснийг хянах боломжтой. Ингэснээр олон талын оролцоог нэгтгэсэн суурь хяналтын тогтолцоо бий болох, энэ нь эргээд хариуцлагатай уул уурхайг бий болгох, хөгжүүлэхэд сайн жишгийг бий болгох эерэг талтай.

      Ж.Мөнхцэцэг

Санал асуулга
Засгийн газрын хуралдаанаар, ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг нэг жилийн хугацаанд олгохгүй байхаар шийдвэрлэв. Энэхүү шийдвэрийг Та хэрхэн дүгнэж  байна вэ?
  • Зөв
  • Буруу
Үр дүн:
  • Зөв
  • Буруу
Эрдэс баялгийн салбарт хариуцлагатай үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгжүүдийг нэгтгэх “Хариуцлагаар нэгд” аяныг МУУҮА-аас санаачлан УУХҮЯ-тай хамтран хэрэгжүүлж байна. Энэхүү санаачлагыг Та дэмжиж байна уу?
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна
Үр дүн:
  • Дэмжиж байна
  • Мэдээлэл муу байна

ШИНЭ

  • 12 цаг 54 мин
    Германд төвтэй “Трансперенси интернэшнл” байгууллагаас жил бүр улс орнуудын авлигын төсөөллийн индексийг дэлхий дахинд нэгэн зэрэг зарладаг. Америк, Герман, Англи, Швейцар, Хонконгод байдаг 13 байгууллагын судалгаа, үнэлгээний авлига болон түүнд холбогдох хэсгийн үзүүлэлтийг уг байгууллага сонгон авч тодорхой аргачлалын дагуу индексийг тооцдог. Тодорхойлохдоо 0-100 онооны хооронд дүгнэнэ. Бага оноо нь өндөр авлигатайг илтгэх бол 100 оноо нь  авлигагүйг тодорхойлдог.  
  • 14 цаг 9 мин
    Рио Тинто групп Баруун Австралийн цөлөөр дайран өнгөрдөг 1400 км хурдны замын дагуу “маш өндөр цацраг идэвхт” капсулаа алдсан байна. Рио Тинтогийн төмрийн хүдрийн салбарын тэргүүн Саймон Тротт ням гарагт хийсэн мэдэгдэлдээ "Бид энэ үйл явдлыг маш нухацтай авч үзэж байна" гэж мэдэгджээ. "Энэ үйл явдал нь маш их санаа зовоож байгаа бөгөөд бид Баруун Австралийн иргэдэд айдас түгшүүр төрүүлсэнд харамсаж байна." Рио Тинто болон Баруун Австралийн Засгийн газар 8 миллиметр урттай, бага хэмжээний цацраг идэвхт изотоп цезий-137 агуулсан цацрагийн үүсгүүрийг хайж байна.
  • 16 цаг 26 мин
    Зам, тээврийн хөгжлийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд АНУ-ын Төрийн департаментын Эдийн засаг бизнесийн хэргийг хамаарсан туслах Төрийн нарийн бичгийн даргын орлогч Ричард Т.Ёнеока нар 2023 оны нэгдүгээр сарын 24-ний өдөр Агаарын тээврийн тухай хэлэлцээрийн төслийг эцэслэн тохирч, Зөвшилцөх санамж бичигт гарын үсэг зурлаа.   АНУ-ын олон улсын нисэхийн “Агаарын нээлттэй орон зай” бодлоготой нийцсэн орчин үеийн харилцааны суурийг энэхүү хэлэлцээрээр хоёр орны иргэний нисэхийн салбар хооронд байгуулж буй юм. Ингэснээр нислэгийн багтаамж болон давтамж хязгаарлалтгүй болж, чиглэл сонгох, аяллын дугаар хамтран эзэмших зэрэг боломжууд нээгдэнэ.   Хоёр тал өөрсдийн дотоод зохицуулалтуудыг гүйцэтгэж дууссанаар хэлэлцээрт гарын үсэг зурж, хэлэлцээр хүчин төгөлдөр болох юм.
  • 16 цаг 31 мин
    Монголбанкин дахь валютын нөөц 2022 оны 12 дугаар  сард 3.4 тэрбум ам.доллар болж өмнөх сараас 15.3 хувиар өссөн байна. Валютын нөөц  өнгөрсөн оны эхэнд энэ үзүүлэлт 3.9 тэрбум  ам.доллар байсан бөгөөд нөөц  22.1 хувиар буурч байсан юм.  3.4 тэрбум доллар нь манай улсын импортын таван сарын хэрэгцээг хангах хэмжээний нөөц бөгөөд манай улс сард 1 тэрбум ам.доллараар шатахуун, тослох материал авдаг бол тансаг зэрэглэлийн авто машин жин дарахуйц хэмжээний ам.доллар урсгадаг талаар Монголбанкны эдийн засагч мэдээлсэн. 
  • 2023-01-27
     Канад Улсын Гадаад хэргийн яамны санхүүжилттэй “Монгол Улс: Институцийн өөрчлөлт хийх замаар эрдэс баялгийн менежментийг сайжруулах” MERIT төсөл,  төрийн өмчит “Эрдэнэс Монгол” группийн охин компани “Эрдэнэс Силвер Ресурс” ХХК  Салхитын мөнгө, алтны ордын Хаалтын менежментийн төлөвлөгөөг жишиг байдлаар боловсруулж байгаа билээ. Салхитын уурхайн хаалтын менежментийн төлөвлөгөө боловсруулах жишиг төслийн хоёрдугаар улирал 2022 оны арванхоёрдугаар сарын 15-нд дуусч, төслийн гуравдугаар улирал эхэлсэн юм. Төслийн Үндэсний зөвлөхүүд өөрсдийн хариуцсан хаалтын төлөвлөгөөний бүх бүлгийг энэ улиралд багтааж бүрэн боловсруулж дуусгахаар ажиллаж байна.