Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээвэр эргэн сэргэнэ

Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг  БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Чинь Гантай утсаар ярьж өндөр хариуцлагатай албан тушаалд томилогдсонд нь дахин баяр хүргээд, Монгол, Хятадын харилцаа, хамтын ажиллагааны талаар санал солилцсон байна.

Гадаад харилцааны сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн БНХАУ-д хийсэн төрийн айлчлалын үеэр тохиролцсон асуудлуудыг урагшлуулж, ажил хэрэг болгохын төлөө нягт хамтран ажиллахаар болжээ. Энэ хүрээнд хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх, хилийн боомтын зорчигч болон ачаа тээврийн урсгалыг нэмэгдүүлэх, Гашуунсухайт–Ганцмод, Ханги–Мандал боомтын төмөр замын холболтын ажлыг эрчимжүүлэх талаар ярилцсан байна.

Мөн хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд хилийн боомтуудын үйл ажиллагаа, зорчигч тээврийн хөдөлгөөн шат дараатайгаар сэргэж буйг онцлоод нэгдүгээр сарын 19-ний өдрөөс эхлэн Хавирга-Ар хашаат боомтын ачаа тээврийн үйл ажиллагааг сэргээхээр болжээ.

Эх сурвалж: Гадаад Харилцааны Яам