Эрдсийг эрдэнэст
Ирээдүйг өндөр хөгжилд
Mining The Resources
Minding the future
Мэдээ

Олборлох үйлдвэрлэлийн салбар 32,1 %-иар өссөн байна

Ж. Гэрэлт

Монгол Улсын нийгэм, эдийн засгийн 2022 оны статистикийн урьдчилсан үзүүлэлтийг Үндэсний статистикийн хороо өнөөдөр сэтгүүлчдэд танилцууллаа.

Эдийн засгийг бүхэлд нь тольдох боломжийг олгодог нийгэм эдийн засгийн эдгээр үзүүлэлтийн нэг нь гадаад худалдааны тэнцэл. Алтны хилийн дундаж үнэ 2022 оны арванхоёрдугаар сард өмнөх сараас килограмм тутамд 3,3 доллароор, нүүрсний хилийн дундаж үнэ 8 доллароор тус тус өсжээ. Харин боловсруулаагүй газрын тосны хилийн дундаж үнэ баррель тутамд 11,4 доллароор буурсан үзүүлэлттэй байна.

Эдийн засгийг хөдөлгөгч хүч болсон уул уурхай олборлох аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэл 2022 онд 17 их наяд төгрөг болж өмнөх оноос 4,1 /32,1%/ их наяд төгрөгөөр нэмэгджээ.Чулуун болон хүрэн нүүрсний олборлолт 3.4 /2,1 дахин/ их наяд төгрөгөөр, металлын хүдэр олборлолт 576 /6.5%/ тэрбум төгрөгөөр өссөн нь голлон нөлөөлсөн байна.